2023 оны 10-р сарын 14-нд гар бууны сумтай карабины төрлийн 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Тэмцээнд нийт 22 тамирчин өрсөлдөж, 12 дасгалын нийлбэр дүнгээр аваргуудаа тодруулсан юм. Хувийн дүнгээр:
1. Спортын мастер Б.Соронзонболд
2. Дэд мастер М.Батмөнх
3. Дэд мастер С.Дашдэмбэрэл,
Эмэгтэйчүүдийн дунд, хувийн дүнгээр:
1. Спортын мастер Т.Хулан
2. Спортын мастер Т.Цэрэннадмид
3. Өсвөрийн тамирчин А.Цовоо,
Багийн дүнгээр:
1. “Wind” баг
2. “Хишигтэн” баг
3. “DLC” баг
тус тус шагналт байр эзэллээ. Мөн 16 тамирчны дунд өрнөсөн халз буудлагын төрөлд өсвөрийн тамирчин Н.Ариг түрүүлж, дэд мастер С.Дашдэмбэрэл аман хүзүүдсэн юм. Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчдадаа халуун баяр хүргэе. Шүүгч, арын албанд ажилласан зохион байгуулагчдадаа гүн талархал илэрхийлье.
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлаас үзнэ үү.