Тэмцээнд оролцогчид

Монголын Практик Буудлагын Холбооноос зохион байгуулдаг тэмцээний оролцогчид нь дараах 3 бүлэгт хуваагдана. Үүнд:

  1. Холбооны гишүүд
  2. Галт зэвсэг ашиглан үүрэг гүйцэтгэдэг тусгай чиг үүргийн алба хаагчид
  3. Спорт сонирхогч иргэд, олон нийт

Практик буудлагын спортын олон улсын тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг ихэнх тэмцээнүүдэд зөвхөн 1-р бүлгийн хүмүүс оролцдог. Мөн олон улсын практик буудлагын холбооны гишүүд буюу бусад орны практик буудлагын тамирчид Монгол улсад болж байгаа аливаа тэмцээнд оролцох боломжтой.

Үндэсний хэмжээний түүхэн тэмдэглэлт ойн баяруудаар зохион байгуулагддаг зарим тэмцээнүүдэд 2 дугаар бүлгийн хүмүүс оролцох боломжтой байдаг.

Зөвхөн тухайлсан тэмцээнд 3-р бүлгийнхэн буюу бусад хүмүүсийг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөг. Жишээлбэл цэц буудлагын тэмцээнд бүх хүмүүс чөлөөтэй оролцох боломжтой. Мөн практик буудлагын спортыг сурталчлах зорилгоор олон нийтийн дунд нээлттэй тэмцээн зохион байгуулдаг.

Дээр дурдсан оролцогчдын бүлэг, оноо тооцох ангилал нь Монголын Практик Буудлагын Холбооны зүгээс зохион байгуулдаг тэмцээнүүдийн хувьд мөрдөгддөг хэм хэмжээ юм. Бусад байгууллагаас зохион байгуулсан, манай холбооноос мэргэжлийн туслалцаа, дэмжлэг авч буй тэмцээнүүдийн хувьд энэ хэм хэмжээг мөрдөх албагүй.