Инструкторын журам

«Монголын Практик Буудлагын Холбоо» ТББ-н инструктор багшийн үйл ажиллагааны ЖУРАМ

Энэ журмаар «МПБХ»-ны практик буудлагын инструктор багш нарын зэрэглэлийг тогтоох болон эрх, үүрэгтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна.

1. ЕРӨНХИЙ ЖУРАМ

1.1. Энэхүү журмаар практик буудлагын спортын инструкторыг цаашид зэргээр нь инструктор ,1-р зэргийн инструктор, ахлах инструктор гэх, практик буудлагын албаны сургалтын инструкторыг албаны инструктор, албаны сургалтын аргазүйч инструктор гэж ангилна

1.2. Энэ журмыг МПБХ-ны аймаг,орон нутаг, албан байгууллагууд дахь салбар, клубуудэд дагаж мөрдөнө..

2. ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ НӨХЦӨЛ. ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЗАРЧИМ.

2.1. Зэрэглэлийг дараах дарааллын дагуу олгоно.: инструктор, 1-р зэргийн инструктор , ахлах инструктор байна.
Албаны инструктор болон албаны сургалтын аргазүйч инструкторын зэргийг зөвхөн төрийн тусгай болон цэрэгжсэн албанд алба хааж байгаа алба хаагчдад олгоно.

2.2. Ахлах инструктор, 1 –р зэргийн инструктор, албаны сургалтын аргазүйч Зөвлөлийн зэрэг олгох Комиссын дүгнэлтийг үндэслэн МПБХ-ны Төв Зөвлөлийн шийдвэрээр олгоно.

2.3. Инструктор, албаны инструкторын зэргийг МПБХ-ны Салбар зөвлөлийн Зөвлөлийн зэрэг олгох Комиссын шийдвэрээр олгоно.

2.4. Инструкторын зэргийг МПБХ-ны ерөнхийлөгчийн тушаалаар батална.

2.5. Зэрэглэлийг аттестатаар тогтооно.

2.6. Аттестатаар мэргэжлийн түвшин, спортын амжилт, ажлын болон хувийн зан чанар, суралцагч нарынх нь амжилтыг үндэслэн зэргийг тогтооно.

2.7. Инструкторын зэрэг олгох аттестатыг Зэрэг олгох төв Комисс явуулна

2.8. Комиссын бүрэлдэхүүнийг МПБХ-ны ТУЗ-с батална. Комиссын бүрэлдэхүүнд: Инструкторын зөвлөлийн дарга болон түүний орлогч нар, ТУЗ-н гишүүд байна.

2.9. Комисс байнга ажиллана. Зэрэг олгох Төв Комисс хагас жил тутам нэгээс багагүй удаа хуралдана. Комиссын шийдвэрийг протоколоор хөтөлж дарга болон нарийн бичгийн дарга нар баталгаажуулна.

2.10. Инструкторын зэрэг горилогчийн тухай баримт бичиг, мэдээллийн үнэн зөвийг санал болгосон байгууллага, салбар зөвлөлийн удирдлагууд хариуцна.

3. ИНСТРУКТОРЫН ЗЭРЭГ ОЛГОХ НӨХЦӨЛ

3.1. Практик буудлагын инструктор нь МПБХ-ны гишүүн болоод 2 жил болсон, буудлагын 1-р зэрэгтэй, шүүгчийн үүргийг гүйцэтгэж байгаа, 40 цагийн инструкторын программт сургалтад хамрагдаж (Хавсралт № 1 ба № 5 ) заасан норматив болон онолын шалгалтад тэнцсэн Монгол улсын иргэн байна. МПБХ-ны Салбар зөвлөлийн санал болгосноор инструкторын зэргийг дээрх шаардлагыг хангасан иргэнд олгоно.

3.2. Практик буудлагын 1-р зэргийн инструктор нь МПБХ-ны гишүүн болоод 2-оос дээш жил болсон, практик буудлагын шүүгчийн сургалтанд хамрагдсан, 1-ээс дээш зэрэгтэй, 10-аас цөөнгүй тамирчныг сургасан хавсралт №5-н онолын шалгалтад тэнцсэн, хавсралт №2-н инструкторын норматив биелүүлсэн, 3-р түвшингээс дээш тэмцээний хувийн болон багийн дүнгээр ялсан ялагчийг дасгалжуулан бэлтгэсэн Монгол Улсын иргэн байна.

3.3. Практик буудлагын ахлах инструктор. Практик буудлагын ахлах инструктор нь 1-р зэрэгтэй, спортын мастер цолтой /МУ-н аварга болон гадаад улсад зохион байгуулагдсан 3-р түвшний тэмцээний ялагч/, хавсралт №2 инструкторын нормативыг гүйцэтгэсэн, инструктороор 5-с доошгүй жил ажиллаж байгаа. МПБХ-ны гишүүн 25-аас цөөнгүй тамирчныг сургасан, 4-р түвшнээс дээш тэмцээний хувийн дүнгээр болон багийн дүнгээр ялсан ялагчийг дасгалжуулан сургасан МУ-ын иргэн байна.
Ахлах инструкторын зэргийг биеийн тамирын тусгай дээд боловсрол, эсвэл заах арга зүйн дээд боловсрол эзэмшсэн иргэнд олгож болно.
Ахлах инструкторыг ИЗ-н санал болгосноор ТУЗ батална.

3.4. Практик буудлагын албаны инструктор. Практик буудлагын албаны инструктор нь МПБХ-ны гишүүнд бүртгэлтэй, МПБХ-ны 80 цагийн хөтөлбөртэй албаны инструкторын сургалт төгссөн, хавсралт №3 онолын шалгалтад тэнцсэн, хавсралт №1 инструкторын норматив биелүүлсэн, цэргийн жинхэнэ алба хаагч байна. Албаны инструкторын зэргийг тухайн албаны дарга эсвэл МПБХ-ны салбар зөвлөлийн санал болгосноор ТУЗ олгоно.

3.5. Практик буудлагын албаны арга зүйч инструкторын зэргийг МПБХ-ны шүүгчийн сургалтад хамрагдсан, албаны инструкторын зэргийг аваад 2-с доошгүй жил болсон, хавсралт №3 онолын шалгалтад тэнцсэн, хавсралт №2 инструкторын норматив биелүүлсэн, МПБХ-ны гишүүн, цэргийн жинхэнэ алба хаагчид олгоно.
Албаны арга зүйч инструкторын зэргийг тухайн албаны дарга эсвэл МПБХ-ны салбар, зөвлөлийн санал болгосноор ТУЗ олгоно.

3.6. Практик буудлагын инструкторт үнэмлэх, тэмдэг олгож, МПБХ-ны албан ёсны цахим хуудаст байрлуулна. Албаны инструкторын нэрийг тухайн албаны даргын зөвшөөрлөөр цахим хуудаст тавина.

4. МПБХ-НЫ ПРАКТИК БУУДЛАГЫН ИНСТРУКТОРЫН ЗӨВЛӨЛ.

МПБХ-ны инструкторуудыг инструкторын зөвлөл болгож байгуулна.
4.1 МПБХ-ны практик буудлагын инструкторын зөвлөлийн үүрэг.

4.1.1. МПБХ-ны практик буудлагын инструкторын зөвлөл нь дараах үүрэгтэй:

– Практик буудлага болон бусад буудлагын спортын төрлүүдийг түгээн сурталчилах,

– Буудлагын тамирчдыг бэлтгэх шинэ арга зүйг боловсруулах,

– Галт зэвсэгтэй аюулгүй харьцах арга барилд сургах,

– Инструкторын сургалт бэлтгэлийг хангах,

– Шинэ инструктор бэлтгэх,

– Инструкторын зэрэг ахиулах, зэрэглэл тогтоох,

– Үндэсний шигшээ багийг ОУ-ын тэмцээнд бэлтгэх,

– МПБХ-ны инструкторуудын сургасан тамирчдын бүртгэл, судалгааг хөтлөх,

– Инструкторын алдаа, оноог бүртгэх.

4.2. МПБХ-ны практик буудлагын инструкторын зөвлөлийн удирдлага.

4.2.1. Удирдлага нь МПБХ-ны инструкторын зөвлөл байна. ИЗ-ийг Зөвлөл удирдаж, инструкторын зөвлөлийн дарга нь удирдлагыг хэрэгжүүлнэ.

4.2.2. ИЗ гишүүд нь зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон ахлах инструктороос бүрдэнэ. Дарга болон ахлах инструктор нь шийдвэр гаргахад саналын эрхтэй байна.

4.2.3. Нарийн бичгийн дарга санал өгөх эрхгүй.

4.2.4. ИЗ-ийн дарга болон түүний орлогчийг МПБХ-ны ТУЗ-аас томилно.

5. ПРАКТИК БУУДЛАГЫН ИНСТРУКТОРЫН ЭРХ

5.1. Практик буудлагын инструктор дараах эрхтэй:

-Монгол Улсын Галт зэвсгийн хуулинд заасан шаардлага хангасан, МПБХ-ны салбар зөвлөлийн болон төв зөвлөлийн саналаар тус холбооны гишүүн болохоор элсэж байгаа МУ-ын иргэнд галт зэвсэгтэй аюулгүй харьцах арга, техникт сургаж болно. МПБХ-ны спортын дүрэм хөтөлбөрийн хүрээнд тус холбооны гишүүнээр элсэж байгаа МУ-ын иргэнд анхан шатны сургалтыг явуулж болно.

– ИЗ-д тухайн буудагч тамирчдын сургалтын талаар санал оруулах.

– Инструкторын ажил үүргээ гүйцэтгэхэд хамаарах мэдээлэл дүрмийн өөрчлөлт болон практик буудлагын сургалтын талаарх зэрэг мэдээллийг холбооны удирдлагаас авах.

– Инструкторын зэрэглэлд тохирсон үнэмлэх тэмдэг зэргийг авах.

– ОУПБХ болон МПБХ-ны сургалтын хөтөлбөр, МУ-ын хууль тогтоомжийн хүрээнд тамирчдыг бэлтгэх үйл ажиллагааны орлогоос шагнал урамшуулал авах.

5.2. Нэгдүгээр зэргийн инструкторын эрх:

– Монгол Улсын Галт зэвсгийн хуулинд заасан шаардлага хангасан, МПБХ-ны салбар зөвлөлийн болон төв зөвлөлийн саналаар тус холбооны гишүүн болохоор элсэж байгаа МУ-ын иргэнд галт зэвсэгтэй аюулгүй харьцах арга, техникт сургаж болно

– МПБХ-нд гишүүнээр элсэж байгаа МУ-ын иргэдэд спортын дүрэм хөтөлбөрийн хүрээнд анхан шатны сургалтыг явуулах.

– ИЗ-д буудлагын тамирчдын сургалтын талаар санал оруулах

– ИЗ-ийн даргын захирамжаар тусгай үүрэг бүхий албаны удирдлагын зөвшөөрөл буюу хүсэлтээр практик буудлагын албаны сургалтын инструкторыг бэлтгэх, сургалтыг явуулах.

– Салбар зөвлөлийн шигшээ баг тамирчдыг тэмцэээн уралдаанд бэлтгэх өөрийн ажил үүрэгтэй холбоотой дүрмийн өөрчлөлт, практик буудлагын сургалтын хөтөлбөр болон бусад мэдээллийг холбооны удирдлагаас авах.

– Мэргэжлийн зэргийн шаардлага хангасан тохиолдолд журамд заагдсаны дагуу практик буудлагын инструкторын үнэмлэх, тэмдгийг авах.

– ОУПБХ болон МПБХ-ны сургалтын хөтөлбөр, МУ-ын хууль тогтоомжийн хүрээнд тамирчдыг бэлтгэх үйл ажиллагааны орлогоос шагнал урамшуулал авах

– Төрийн тусгай албад болон тусгай эрх үүрэг бүхий хуулийн этгээдийн алба хаагчдын галын бэлтгэлийг сайжруулахад хамтран ажиллах.

5.3. Ахлах инструктор дараах эрхтэй:

– Монгол Улсын Галт зэвсгийн хуулинд заасан шаардлага хангасан, МПБХ-ны салбар зөвлөлийн болон төв зөвлөлийн саналаар тус холбооны гишүүн болохоор элсэж байгаа МУ-ын иргэнийг галт зэвсэгтэй аюулгүй харьцах арга, техникт сургаж болно.

– МПБХ-нд гишүүнээр элсэж байгаа МУ-ын иргэдэд спортын дүрэм хөтөлбөрийн хүрээнд анхан шатны сургалтыг явуулах.

– ИЗ-д буудлагын тамирчдын сургалтын талаар санал оруулах

– ИЗ-ийн даргын зөвшөөрлөөр албаны инструктор, албаны арга зүйч инструктор, практик буудлагын инструкторыг сургах эрхтэй.

– Салбар зөвлөлийн болон үндэсний шигшээ багийг тэмцээн уралдаанд бэлтгэх

– Инструкторын ажил үүргээ гүйцэтгэхэд хамаарах мэдээлэл дүрмийн өөрчлөлт болон практик буудлагын сургалтын талаарх зэрэг мэдээллийг холбооны удирдлагаас авах.

– Инструкторын зэрэглэлд тохирсон үнэмлэх тэмдэг зэргийг авах.

– ОУПБХ болон МПБХ-ны сургалтын хөтөлбөр, МУ-ын хууль тогтоомжийн хүрээнд тамирчдыг бэлтгэх үйл ажиллагааны орлогоос шагнал урамшуулал авах

– ИЗ-ийн удирдлагад сонгогдох эрхтэй

– Төрийн тусгай албад болон тусгай эрх үүрэг бүхий хуулийн этгээдийн алба хаагчдын галын бэлтгэлийг сайжруулахад хамтран ажиллах.

5.4. Практик буудлагын албаны инструкторын эрх:

– МПБХ-ны орон нутаг, албаны салбар зөвлөлийн зөвшөөрөл, тухайн албаны удирдлагын хүсэлтийн дагуу цэргийн болон тусгай алба хаагчдад практик буудлагын галт зэвсэгтэй аюулгүй харьцах сургалтыг хийх.

– МПБХ-ны салбар зөвлөлийн болон тухайн албаны удирдлагын зөвшөөрлөөр алба хаагчийг гишүүнээр элсүүлэх сургалтыг хийх.

– Практик буудлагын спортыг алба хаагчдын дунд хавсарга байдлаар сурталчилан таниулах

– ИЗ-д тамирчдын сургалтын талаар санал оруулах

– Инструкторын ажил үүргээ гүйцэтгэхэд хамаарах мэдээлэл дүрмийн өөрчлөлт болон практик буудлагын сургалтын талаарх зэрэг мэдээллийг холбооны удирдлагаас авах.

– Мэргэжлийн зэргийн шаардлага хангасан тохиолдолд журамд заагдсаны дагуу практик буудлагын инструкторын үнэмлэх, тэмдгийг авах.

5.5. Практик буудлагын албаны арга зүйч инструкторын эрх:

– МПБХ-ны салбар зөвлөлийн болон тухайн албаны удирдлагын санал болгосноор алба хаагчдыг практик буудлагын арга зүй, техникт сургах.

– ИЗ-ийн даргын зөвшөөрлийг үндэслэн тухайн албаны удирдлагын хүсэлтээр албаны инструкторыг сургах эрхтэй.

– Алба хаагчдыг тэмцээн уралдаанд бэлтгэх, практик буудлагын спортыг албаны сургалтын хавсарга байдлаар сурталчилах.

– ИЗ-д тамирчдын бэлтгэл, сургалтын талаар санал оруулах

– Холбооны удирдлагаас өөрийн ажил үүрэгтэй холбоотой мэдээлэл авах

– Холбогдох журмын дагуу шаардлага хангасан бол албаны сургалтын арга зүйч инструкторын тэмдэг, үнэмлэх авах

6. ПРАКТИК БУУДЛАГЫН ИНСТРУКТОРЫН ҮҮРЭГ

Инструктор нь дараах үүрэг хүлээнэ:
6.1. Практик буудлагын спортыг идэвхтэй сурталчилна.

6.2. МПБХ болон ОУПБХ-ны нэрийг эрхэмлэж явна.

6.3. Монгол улсад Практик буудлагын спортыг хөгжүүлэхэд хамтран зүтгэнэ.

6.4. Өөрийн оршин суугаа газрын спортын арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, МПБХ-ны салбар зөвлөлийн зөвшөөрлөөр сургалтыг явуулна.

6.5. «МПБХ»-ны дүрмийг мөрдөнө.

6.6. Буудлагын ур чадвар, мэргэжлийн зэргээ үргэлж ахиулан хөгжүүлнэ.

6.7. Холбооноос гаргасан хуваарийн дагуу 2 жил тутам 1-с цөөнгүй удаа дахин шалгалт өгнө.

6.8. Гар буу, карабин, урт бууны төрлийн Практик буудлагын спортын дүрэм, дүрмийн өөрчлөлтийг төгс мэдэж, ягштал мөрдөх.

6.9. МПБХ, түүний салбар зөвлөлийн заавраар жилд 5-с цөөнгүй тамирчдийг сургана.

6.10. Монгол улсын холбогдох хуулийн дагуу галт зэвсэг эзэмших, ашиглах эрхтэй, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй тамирчдыг сургана.

6.11. Монгол улсын иргэд болон цэргийн алба хаагчид, тусгай эрх бүхий байгууллагуудын алба хаагчдад галт зэвсэгтэй аюулгүй харьцах арга барил, соёлыг идэвхтэйгээр түгээнэ.

6.12. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургалтын үед галт зэвсэгтэй эмх замбараагүй, дэг журамгүй, аюултай харьцаж байгаа үйлдлүүдийг дор бүр таслан зогсоох.

6.13. Практик буудлагын спортын дүрэм, галт зэвсэгтэй харьцах аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүдүүлгээр зөрчих, тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Холбооны удирдлагуудад бичгээр шууд мэдэгдэнэ.

6.14. Инструктор нь иргэний тамирчдыг сургахад МПБХ, түүний салбар зөвлөлөөс заавал зөвшөөрөл авна. Албаны сургалтыг явуулахад Инструкторын Зөвлөлийн даргаас зөвшөөрөл авна. Сургалтад хамрагдсан тамирчдын жагсаалтыг МПБХ-ны удирдлагуудад хүргүүлнэ. Мөн гишүүнээр элссэн болон тэнцээгүй иргэний мэдээлэл зэргийг жил бүрийн 11 сарын 10-ны өдрийн дотор ИЗ-н даргад цахим хэлбэрээр хүргэнэ. ИЗ-н дарга тухайн мэдээллүүдийг инструкторын хувийн хэрэгт бүртгэн авч, шагнал урамшуулалд тодорхойлох, ажлын үр дүнг тооцоход ашиглана.

7. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ.

7.1 Шагналд тодорхойлох шийдвэрийг МПБХ-ны ИЗ гаргана.

7.2.Инструкторын ажил үүргийг идэвх зүтгэлтэйгээр биелүүлсэн бол дараах шагналд тодорхойлно:
– Диплом олгох,
– Бэлэг дурсгал,
– Цом бүхий “Оны шилдэг инструктор” цол олгох
– Төрийн болон албаны шагнал урамшуулалд тодорхойлох

7.3. Шагнал урамшууллыг инструкторын хувийн хэрэгт тэмдэглэнэ.

8. САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ.

8.1. Үүрэг даалгавар, ажлыг биелүүлээгүй, чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд дараах арга хэмжээ авагдана:
– Хувийн хэрэгт тэмдэглэж сануулах,
– 1 жилийн хугацаагаар эрхийг хасах,
– Инструкторын цолыг хураах.

8.2. Энэхүү журмын 6.7-д заасан шаардлагыг биелүүлээгүй бол сануулах арга хэмжээ болон 3 сарын дараа дахин шалгалт өгөх, дахин шалгалтад тэнцээгүй бол 1 жилийн хугацаанд эрхийг хасна.

8.3. Энэхүү журмын 6.9-ийн заалтыг биелүүлээгүй бол 1 жилийн хугацаатайгаар эрхийг хасна.

8.4. Инструктор тухайн жилдээ 2 дах удаагаа сануулах арга хэмжээ авагдсан бол эрхийг 1 жилээр хасна.

8.5. Сануулах болон 1 жилийн хугацаанд эрх хасах шийдвэрийг МПБХ-ны төв зөвлөл болон салбар зөвлөлийн зөвшөлцлийн дагуу ИЗ гаргана.

8.6. Энэхүү журмын 6.10-д заасны дагуу инструкторын цолыг хураана. Инструкторын цол хураах арга хэмжээ нь эцсийн бөгөөд ИЗ-ийн нотлох баримт, материалын дагуу МПБХ-ны ТУЗ шийдвэрлэнэ.

8.7. Энэхүү журмын 6.14 заалтыг биелүүлээгүй инструкторын эрхийг 1 жилээр хасна.  6.14-т заасан зөрчил гаргаж хор хохирол гарсан бол инструкторын цолыг хураана.

8.8. Эрх нь хасагдсан инструкторын нэрсийг МПБХ-ны албан ёсны цахим хуудаст байрлуулж болно.

9. ҮНЭМЛЭХ, ТАНИХ ТЭМДЭГ.

9.1. Инструкторын үнэмлэх, таних тэмдгийн хэв, загварыг МПБХ-ны ТУЗ батлана.

9.2. Инструкторын үнэмлэх, таних тэмдгийг ёс төртэйгээр гардуулна.

9.3. Инструкторын тэмдгийг цээжний зүүн талд зүүнэ.

9.4. Үнэмлэхийг гээгдүүлсэн бол салбар зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу нөхөн олгоно.

9.5. Үнэмлэхийг 2 жилийн хугацаатай олгоно.

10. ПРАКТИК БУУДЛАГЫН ИНСТРУКТОРЫН АЖЛЫН БҮРТГЭЛ.

10.1. Инструктор нь МПБХ болон салбар зөвлөлд бүртгэлтэй байна.

10.2. Инструкторын бүртгэлийн хуудсыг оршин суугаа газрын салбар зөвлөлийн удирдлага хавсралт 5-ын дагуу хөтөлнө. Бүртгэлийн хуудасны мэдээлэл нь ИЗ-ийн дарга эсвэл ИЗ-ийн НБД-д хадгалагдаж байгаа тухайн инструкторын хувийн хэргийн мэдээлэлд үнэн зөв тусгагдана.

10.3. МПБХ-ны инструктор нь оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд холбогдох мэдээллийг салбар зөвлөл болон ИЗ-д мэдээлнэ.

10.4. Инструкторын бүртгэлийн хуудсыг бичгээр хүссэн хүсэлтийн дагуу шуудангаар болон шуудан хүргэгчээр дамжуулан зөвхөн салбар зөвлөлийн удирдлагуудад хүргүүлнэ. Бүртгэлийн хуудсыг инструкторын гарт өгөхийг хориглоно.

10.5. Хавсралт 6-д заасны дагуу тухайн инструкторын сургасан буудагчдын тоог бүртгэлийн хуудсанд тэмдэглэнэ. Инструкторын сургалт, семинар, зэрэглэл тогтоох шалгалт, зэрэглэл ахиулах сургалтад хамрагдсан бол тухайн сургалтыг удирдагчийн гарын үсгээр баталгаажуулж бүртгэлийн хуудаст тэмдэглэнэ.

10.6. Шагнал урамшуулал, хариуцлагын арга хэмжээ, эрх хасах, цол хураасан тухай бүртгэлийг МПБХ-ны ИЗ-ийн НБД хөтөлж явуулна.

УЛААНБААТАР хот, 2011 он.

Advertisements