Гишүүнээр элсэх

Монголын Практик Буудлагын Холбоонд гишүүнээр элсэхэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  • Сэтгэцийн хувьд эрүүл байх
  • Ямарваа мансууруулах, донтуулах бодисын нөлөөнд автаагүй, тогтмол хэрэглэдэггүй, аливаа хорт зуршилгүй байх (үүнд архи, согтууруулах ундаа мөн хамаарна)
  • Харилцааны болон ёс зүйн хувьд зөв хүмүүжил, төлөвшилтэй байх
  • Хуульд заасан бусад шаардлагыг хангасан байх.

МПБХ-нд гишүүнээр элсэхийн тулд нэн тэргүүнд анхан шатны сургалтад суусан байна. Анхан шатны сургалт нь зэвсгийн төрөл тус бүрийн хувьд өөр өөр байдаг. Иймд холбоонд гишүүнээр элссэн ч гэсэн анхан шатны сургалтад хамрагдаагүй, эрх нь нээгдээгүй төрлөөрөө тэмцээнд оролцохыг хориглодог.

Холбоонд гишүүнээр элссэнээр дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Холбооны дотоод журамд заасан шаардлагыг биелүүлнэ.
  • Жилд 2-оос цөөнгүй удаа холбооноос зохион байгуулж байгаа сургалт, тэмцээнд оролцоно.
  • Гэмт хэрэгт холбогдох ёсгүй.

Дээрх бүх шалгуур, шаардлагыг биелүүлж чадах бол та манай холбоонд гишүүнээр элсэж болно. Практик буудлагын спортыг сонгосонд талархал илэрхийлье. Тавтай морил!