Шүүгчдийн зөвлөл

Олон Улсын Практик Буудлагын Холбооны бүтэц, зохион байгуулалтын дагуу практик буудлагын спортын шүүгч нар нь Шүүгчдийн Зөвлөлд харьяалагддаг. Шүүгчдийн зөвлөл нь Олон Улсын Практик Буудлагын Шүүгчдийн Холбооны гишүүн юм.

Олон улсын байгууллагын гишүүн болохын хувьд шүүгчдийн зөвлөл нь тусдаа лого, албан бланк, дүрэмт хувцастай байдаг. Шүүгчдийн зөвлөл, шүүгч нарын үйл ажиллагаа, эрх, үүрэг нь тусгайлсан дүрмээр зохицуулагдана.

МПБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн англи нэршил нь олон улсын стандартын дагуу National Range Officers Institute of Mongolia буюу товчоор NROI Mongolia.