Бусад үйл ажиллагаа

Галт зэвсэг ашиглан өрсөлддөг спортын олон төрөл зүйл бий.  Хэдийгээр практик буудлагын төрөлд хамаардаггүй боловч бидний зүгээс буудлагын спортын олон төрлийг Монгол улсад хөгжүүлэхэд анхаарч, бүх талаар дэмжиж ажилладаг.

Буудлагын спортоор хичээллэснээр сумны баллистик, дурангийн ажиллагаа, нар, цас, бороо, салхины нөлөөлөл… зэрэг шинжлэх ухаанч мэдлэгтэй болохоос гадна, дээд зэргийн торгон мэдрэмж, өндөр ур чадварыг олж авдаг. Бид буудлагын спортын олон төрлийн онцлог шинжүүдийг нэгтгэж, практик буудлагын спортын элемент, зарчмаар нэмж баяжуулан Монголчуудынхаа буудлагын ур чадварыг шинэ түвшинд гаргаж ирэхэд анхааран ажиллаж байна.

Монголын Практик Буудлагын Холбоо нь F class, Benchrest, PRS буудлага, Steel challenge зэрэг буудлагын төрлүүдээр Монгол улсад анхны тэмцээнүүдийг зохион байгуулж байсан анхдагч юм. Эдүгээ эдгээр төрлүүдийг дагнаж, хариуцан хөгжүүлдэг спорт холбоод олноор байгуулагджээ. Бид буудлагын спортын аль ч холбоо, клубтэй хамтран ажиллахдаа ямагт таатай байх болно.