Холбооны бүтэц

Олон Улсын Практик Буудлагын Холбоо нь хатуу гишүүнчлэл бүхий байгууллага. Тус холбоо нь Олон Улсын Шүүгчдийн Холбоо (International Range Officers Association) болон Олон Улсын Буудлагын Инструкторуудын Холбоо (Main International Shooting Instructors Association) гэсэн тулгуур хоёр байгууллагатай. Эдгээр холбоод нь өөр өөрийн хариуцсан чиг үүргийн дагуу практик буудлагын шүүгч болон инструктор багш нарыг сургаж, дадлагажуулах, мэргэшүүлэх, системтэй ажиллуулах чиглэлээр ажилладаг.

Монголын Практик Буудлагын Холбоо нь дээрх жишгийн дагуу дотроо Шүүгчдийн зөвлөл, Инструкторын зөвлөлтэй.

Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх зөвлөл эрхлэн явуулдаг. Холбооны удирдлагыг Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг.