Тэмцээний түвшин

Практик буудлагын тэмцээн нь 5 түвшинд эрэмбэлэгддэг. Үүнд:

  1. Түвшин I – Клуб доторх тэмцээн
  2. Түвшин II – Дотоодын, клуб хоорондох буюу улсын чанартай тэмцээн
  3. Түвшин III – Олон улсын тэмцээн
  4. Түвшин IV – Бүс нутгийн буюу тивийн аварга шалгаруулах тэмцээн
  5. Түвшин V – Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Тэмцээний төрөл тус бүрээр ангиллын тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

Ангилал үүсэх шалгуур:

  • 1 ба 2-р түвшний тэмцээнд тухайн ангилалд 5-аас цөөнгүй тамирчин бүрдсэн тохиолдолд ангиллыг үүсгэнэ.
  • 3 ба түүнээс дээш ангилалд тухайн ангилалд 10-аас цөөнгүй тамирчин бүрдсэн тохиолдолд ангиллыг үүсгэнэ.
  • 3-р түвшний тэмцээнд тухайн дэд ангилалд 5-аас цөөнгүй тамирчин бүрдсэн тохиолдолд дэд ангиллыг үүсгэнэ.
  • 4 ба 5-р түвшний тэмцээнд тухайн дэд ангилалд 10-аас цөөнгүй тамирчин бүрдсэн тохиолдолд дэд ангиллыг үүсгэнэ.
  • Аль ч түвшний тэмцээнд 5-аас цөөнгүй баг бүрдээгүй бол тухайн ангилал, дэд ангилалд багийн дүнг шалгаруулахгүй.