Тэмцээний дүн

Гар бууны УАШТ-2023 дүн

Өнгөрөгч Бямба гаригт буюу 2023 оны 9-р сарын 30-нд гар бууны төрлийн 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд нийт 39 тамирчин 3 ангилалд өрсөлдөж, 12 дасгалын нийлбэр дүнгээр аваргуудаа тодруулсан юм. Продакшн ангилалд хувийн дүнгээр:

1. Спортын мастер О.Баттөгс
2. Спортын мастер Ц.Адилтулга
3. Спортын мастер П.Эрдэнэбилэг,

Стандарт ангилалд, хувийн дүнгээр:

1. Спортын мастер Б.Соронзонболд
2. Тамирчин Б.Тамир
3. ОУХМ Ц.Дашдэмбэрэл

Стандарт ангилалд, 50-иас дээш насныхан буюу Сениор дэд ангилалд:

1. Тамирчин Б.Тамир
2. ОУХМ Ц.Дашдэмбэрэл
3. ОУХМ Б.Алтанбагана,

Стандарт ангилалд багийн дүнгээр:

1. “Wind” баг
2. “DLC” баг
3. “X1” баг,

Опен ангилалд, хувийн дүнгээр:

1. Спортын мастер Э.Оюут
2. Спортын мастер Х.Тэмүүжин
3. Дэд мастер С.Дашдэмбэрэл,

Опен ангилалд багийн дүнгээр:

1. “ШШГЕГ” баг
2. “Ханан” баг
3. “Хишигтэн” баг

тус тус шагналт байр эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчдадаа халуун баяр хүргэе. Шүүгч, арын албанд ажилласан зохион байгуулагчдадаа гүн талархал илэрхийлье.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлаас үзнэ үү.