Тэмцээний дүн

Карабины УАШТ-2023 дүн

2023 оны 10-р сарын 28-ны нарлаг сайхан өдөр Карабины төрлийн 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд нийт 24 тамирчин 2 ангилалд өрсөлдөж, 12 дасгалын нийлбэр дүнгээр аваргуудаа тодруулсан юм. Стандарт ангилалд хувийн дүнгээр:

1. Спортын мастер О.Баттөгс,
2. Спортын мастер Ц.Адилтулга,
3. Спортын мастер П.Эрдэнэбилэг,

Стандарт ангилалд багийн дүнгээр:

1. “Зэв” баг,
2. “Gangster” баг,
3. “DVC” баг

Опен ангилалд хувийн дүнгээр:

1. Дэд мастер О.Энхболд,
2. Спортын мастер Б.Соронзонболд,
3. Спортын мастер Э.Эрдэнэхалиу,

Опен ангилалд багийн дүнгээр:

1. “Буудагч” баг,
2. “Peak” баг,
3. “Wind” баг

тус тус шагналт байр эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчдадаа халуун баяр хүргэе.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлаас үзнэ үү.

Энэ жилийн хувьд сумны нийлүүлэлт гадаад болон дотоод шалтгааны улмаас ихээхэн хоцорч, тамирчдын бэлтгэл сургуулилт, холбооны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч ямар ч үед хэзээд бэлэн гэдгээ манай тамирчид, шүүгчид харуулж чадлаа. Баярлалаа, та бүхэндээ!