2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээн нь тусгай албадын дунд зохион байгуулагддаг бөгөөд тэмцээнд нийт 8 байгууллагын 40 гаруй тамирчин оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд МПБХ-ны гишүүд тамирчид оролцож, тэмцээний дүнг тусгай албад болон МПБХ-ны гишүүд гэсэн 2 ангиллаар шалгаруулсан юм.
Тэмцээн 3 төрлөөр явагдсан бөгөөд тусгай алба ангилалд Гар бууны төрөлд хувийн дүнгээр:
- Д.Золзаяа /ШШҮХ/
- Н.Ганбаяр /ШШҮХ/
- Г.Баярмагнай /ТТХГ/
Гар бууны төрөлд багийн дүнгээр:
- ШШҮХ-ийн “Forensic” баг
- ТТХГ-ын “Хишигтэн” баг
- ЦЕГ
Карбины төрөлд хувийн дүнгээр:
- Д.Золзаяа /ШШҮХ/
- Б.Болдбаяр /ЗХ-ний 084-р анги/
- Б.Хос-Эрдэнэ /ШШҮХ/
Карбины төрөлд багийн дүнгээр:
- ШШҮХ-ийн “Forensic” баг
- ЗХ-ний О84-р анги
- ТТХГ-ын “Чэрби” баг
нар тус тус алт, мөнгө, хүрэл медалийг авлаа. Харин МПБХ-ны ангилалд Гар бууны төрөлд:
- А.Мөнхбат /ОУХМ/
- Г.Лхагвабат /СДМ/
- Г.Ганбаатар
Карбины төрөлд:
- Г.Лхагвабат /СДМ/
- А.Мөнхбат /ОУХМ/
- Г.Энх-Орчлон
нар эхний 3 байрыг эзэлжээ. Цэц буудлагын төрөлд дээрх 2 ангиллаар шалгаруулаагүй бөгөөд нэгдсэн байдлаар шалгаруулсан. Тэмцээний эхний байруудыг:
- Х.Тэмүүжин /МПБХ/
- Г.Энх-Орчлон /МПБХ/
- Н.Даваатогтох /ЗХ-ний 084-р анги/
нар тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.