2017 оны 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “Mongolian Open 2017” практик буудлагын олон улсын III түвшний тэмцээн гар бууны төрлөөр хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Category: NEWS
“Mongolian Open 2017” тэмцээний дүн
2017 оны 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд “Mongolian Open 2017” практик буудлагын олон улсын III түвшний тэмцээн Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр гар бууны төрлөөр хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ-ын Улаан-Үд, Чита мужийн тамирчид ирж оролцсон юм. Ингээд тус тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя. Continue reading ““Mongolian Open 2017” тэмцээний дүн”
“5.11 challenge 2017” – Карабины тэмцээний дүн
2017 оны 5-р сарын 13-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран зохион байгуулсан “5.11 challenge” практик буудлагын тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээн карабины төрлөөр эхэлсэн юм. Ингээд тус тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя. Continue reading ““5.11 challenge 2017” – Карабины тэмцээний дүн”
“5.11 challenge 2017” – Гар бууны тэмцээний дүн
2017 оны 5-р сарын 14-ний Ням гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран зохион байгуулсан “5.11 challenge” практик буудлагын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Энэ өдөр гар бууны төрлөөр тэмцээн явагдсан юм. Ингээд тус тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя. Continue reading ““5.11 challenge 2017” – Гар бууны тэмцээний дүн”
5.11 challenge Mongolia 2017
2017 оны 5-р сарын 13, 14-нд “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран “5.11 challenge” практик буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. “5.11 tactical” брэндийн нэрэмжит энэхүү тэмцээн нь жил бүрийн 5-р сарын 11-ний өдөр дэлхий даяар зохион байгуулагддаг бөгөөд Монголд анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
“F class 2017” цэц буудлагын УАШТ-ний дүн
2017 оны 4-р сарын 22-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны Төв клубын буудлагын талбай дээр “F class 2017” цэц буудлагын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Continue reading ““F class 2017” цэц буудлагын УАШТ-ний дүн”
“Добу мэргэн 2017” снайпингийн тэмцээн боллоо
2017 оны 4-р сарын 15-ны өдөр Эрдэнэт хотноо “Добу мэргэн 2017” стандарт бус, холимог снайпингийн УАШТ амжилттай явагдаж өнгөрлөө. Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон аймгийн Буудлагын холбоо, Орхон аймгийн Анчдын холбоо, Орхон аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 186-р анги хамтран зохион байгуулсан юм. Continue reading ““Добу мэргэн 2017” снайпингийн тэмцээн боллоо”
“Монгол цэрэг 2017” уламжлалт тэмцээн боллоо
2017 оны 3-р сарын 11, 12-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт хүчний 084-р ангиас хамтран цэрэг, арми, хууль, хүчний байгууллагын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” практик буудлагын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Continue reading ““Монгол цэрэг 2017” уламжлалт тэмцээн боллоо”
“Монгол цэрэг 2017” гар бууны тэмцээний дүн
2017 оны 3-р сарын 12-ны Ням гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр МПБХ, Зэвсэгт Хүчний 084-р ангиас хамтран цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Энэ өдөр гар бууны төрлөөр тэмцээн явагдсан юм. Ингээд 3-р сарын 12-ны өдөр болж өнгөрсөн гар бууны тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя. Continue reading ““Монгол цэрэг 2017” гар бууны тэмцээний дүн”
“Монгол цэрэг 2017” карабины тэмцээний дүн
2017 оны 3-р сарын 11-ний Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр МПБХ, Зэвсэгт Хүчний 084-р ангиас хамтран цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээн эхэллээ. Тэмцээн карабины төрлөөр эхэлсэн юм. Ингээд 3-р сарын 11-ний өдөр болж өнгөрсөн карабины тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя. Continue reading ““Монгол цэрэг 2017” карабины тэмцээний дүн”