Төр, цэргийн нэрт зүтгэлтэн Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2026” уламжлалт тэмцээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Мэргэн буудагч 1” тэмцээний бүртгэл.
Тэмцээн нь 2 ангиллаар нас, хүйсний ялгамжгүй явагдана. Нэг баг 2 хүнээс бүрдэх бөгөөд бүх тоног хэрэгслийг зөвшөөрнө. Багийн гишүүд нэгэндээ зөвлөж, чиглүүлж болно. Зэвсэг дамжуулах, солихыг хориглоно.
25м-1300м хүртэлх зайд байрлах цаас, металл, резин шаар зэрэг олон төрлийн бай бүхий 5 дасгалын нийлбэр дүнгээр шалгаруулна. Онооны буудлагын тоо буюу шаардлагатай сумны тоо 41. Тэмцээнд аюулгүйн шаардлагаас гадна ёсзүйн хатуу шаардлага тавина. Бүртгэл 10-р сарын 09-ний Баасан гаригт, 16:00 цагт хаагдана.