2025 оны 12-р сарын 28-ны Ням гаригт Corporate Convention Centre-т “Монголын Практик Буудлагын Холбоо” ГҮТББ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.
Ёслолын арга хэмжээнд МБПХ-ны хүндэт гишүүд болон үе үеийн гишүүд, дэмжигчид оролцсон юм. Тус баярын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Зандашатарын илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Энхтайван уншиж танилцуулав.
Арга хэмжээний үеэр шинээр спортын цолны болзол хангасан тамирчид, шүүгчдэд спортын цолыг гардуулан өгөв. Түүнчлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 114 жилийн ой, МПБХ-ны 15 жилийн ойн баярыг тохиолдуулан дараах хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, одон медалиар шагналаа. Үүнд:
- Ерөнхийлөгч Д.Наранбаатарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
- Шүүгч Б.Эрдэнэбатыг Алтангадас одонгоор,
- Мужаан н.Хүдэрчулууныг Хөдөлмөрийн хүндэт медалиар,
- Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбаатарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар,
- Нарийн бичгийн дарга Ч.Дэлгэрийг Хөдөлмөрийн хүндэт медалиар,
- Гадаад харилцааны менежер О.Батсайханыг Хөдөлмөрийн хүндэт медалиар,
- Шүүгч Г.Наран-Очирыг Хөдөлмөрийн хүндэт медалиар,
- Прайм клубийн захирал, инструктор А.Арсланг Хөдөлмөрийн хүндэт медалиар
тус тус шагнав. Ёслолын арга хэмжээний үеэр танилцуулсан МПБХ-ны 15 жилийн ажлын товч тайланг дараах бичлэгээс үзнэ үү.