Тэмцээний дүн, NEWS

“Олноо өргөгдсөн-112” тэмцээний дүн

2023 оны 12-р сарын 29-ний өдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойд зориулсан “Олноо өргөгдсөн” цэц буудлагын тэмцээнээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорнод аймгийн нийт 23 буудагч оролцлоо. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр дулаан байх байсан боловч цэц буудлагын тэмцээн болох өдөр буудагчдын шандсыг шалгаж, тэнгэр муухайрч салхи ширүүсдэг “уламжлал” ёсоор цас шамаргалж шуурсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан, буудагчдын шандсыг сорьсон сайхан тэмцээн болов.

Бүх тамирчид 400м, 800м, 1200м-ийн зайд тус бүр 3 сум, нийт 9 сум буудаж өрсөлдсөний дараа:

🥇1-р байрт Ч.Пүрэв
🥈2-р байрт Н.Баярдорж
🥉3-р байрт Б.Амартүвшин

нар шалгарлаа. Тэмцээний шагналын ивээн тэтгэгч Капитрон Банк / Capitron Bank-ны зүгээс 1-р байрт 2,000,000, 2-р байрт 1,500,000, 3-р байрт 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр урамшуулсан юм.

Тэмцээний дүнг дэлгэрэнгүй дүнг дараах зургаас үзнэ үү.

Мөн Red Vortex брэндийн зүгээс тусгай байр шалгаруулж шагнахаар болсоны дагуу 1200м-ийн зайд хамгийн өндөр оноо авсан С.Ганбаатарыг 1,150,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр шагнав. Буудлагын спортыг дэмжигч, эх оронч аж ахуйн нэгжүүддээ халуун талархал илэрхийлье.

Бүх оролцогчдодоо баярлалаа. Та бүхэндээ ирж буй 2024 онд гэр бүлээрээ аз жаргал, баяр баяслаар дүүрэн бялхаж байхын ерөөл дэвшүүлье.