Тэмцээний дүн

2019 оны Карабины ДАШТ

Швед улсын Карлскога хотноо Практик буудлагын спортын Карабины төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 8-р сарын 3-аас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол улсаас Гар цэнэглэлттэй Опен, Гар цэнэглэлттэй Стандарт, Хагас автомат Стандарт төрөлд тус бүр нэг баг, нийт 12 тамирчин оролцсон.

Гар цэнэглэлттэй Стандарт төрөлд өрсөлдсөн Монголын баг мөнгөн медаль хүртэж төрийн далбаагаа мандууллаа. Тус багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Энхбаатар (хувийн дүнгээр 6-р байр), Д.Гантулга (хувийн дүнгээр 8-р байр) болон эмэгтэй тамирчид Ш.Оюун-Эрдэнэ, Б.Энхжин нар маань багтсан юм.

Ийнхүү бид 2017 оны амжилтаа ахиулж, медалийнхаа хүрэл өнгийг мөнгө болголоо. Хувийн зардлаараа оролцож, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөсөн нийт тамирчиддаа аз жаргал хүсье.

Тэмцээнд оролцсон Монголын баг, тамирчид:
1. Д.Наранбаатар, ОУХМ – ГЦО ангилал
2. Ц.Дашдэмбэрэл, ОУХМ – ГЦО ангилал
3. Б.Алтанбагана, ОУХМ – ХАС ангилал
4. Д.Энхбаатар, ОУХМ – ГЦС ангилал
5. Д.Отгонжаргал, СМ – ГЦО ангилал
6. Х.Тэмүүжин, СМ – ХАС ангилал
7. Э.Эрдэнэхалиу, СМ – ХАС ангилал
8. П.Эрдэнэбилэг,  СДМ – ХАС ангилал
9. Д.Гантулга – ГЦС ангилал
10. Г.Наран-Очир – ГЦО ангилал
11. Ш.Оюун-Эрдэнэ – ГЦС ангилал
12. Б.Энхжин – ГЦС ангилал

Гар цэнэглэлттэй ангилалд өрсөлдсөн тамирчдын хувийн дүнг дараах файлаас үзнэ үү.
RWS-MA-Results-Overall

Багийн дүнг дараах файлаас үзнэ үү.
RWS-MA-Results-Teams

Хагас автомат ангилалд өрсөлдсөн тамирчдын хувийн дүнг дараах файлаас үзнэ үү.
RWS-SA-Results-Overall