Тэмцээний дүн

“Mongolian Open 2017” тэмцээний дүн

2017 оны 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд “Mongolian Open 2017” практик буудлагын олон улсын III түвшний тэмцээн Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр гар бууны төрлөөр хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ-ын Улаан-Үд, Чита мужийн тамирчид ирж оролцсон юм. Ингээд тус тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Продакшн ангиллаар явагдсан 12 дасгал бүхий тус тэмцээнд хоёр улсын нийт 30 тамирчин хурд, хүч, цэцээ сорьсоноос 2 буудагч дүрмийн алдаа гаргаж тэмцээний дундаас хасагдлаа.

1-р дасгалд 10 сум шаардлагатай байсан ба нийт 50 оноо авах боломжтой байсан.

1-р дасгалыг хамгийн богино хугацаанд О.Пүрэвжамц гүйцэтгэсэн бол хэд хэдэн буудагч 10 альфа үзүүлэлттэй гүйцэтгэсэн байна.

1-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл ОУХМ А.Мөнхбат бусдыгаа хошуучилсанаар 100%-ийн амжилт үзүүлж 50 оноогоо бүтэн авлаа.

2-р дасгалд мөн 10 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 50 оноо авах боломжтой байсан.

2-р дасгалд мөн л нэлээн хэдэн буудагч 10 альфа үзүүлэлт үзүүлсэн агаад хамгийн богино хугацааны гүйцэтгэлийг ОУХМ А.Мөнхбат үзүүлжээ.

2-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл ОУХМ А.Мөнхбат итгэл төгс тэргүүлж, 100%-ийн амжилт үзүүлж боломжит 50 оноогоо бүтэн авлаа.

3-р дасгалд 10 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 50 оноо авах боломжтой байсан.

3-р дасгалыг О.Пүрэвжамц хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн бол хэд хэдэн буудагч тус дасгалд 9 альфа, 1 чарли гэсэн амжилт үзүүлсэн байна.

3-р дасгалын дүнг нэгтгэн дүгнэвэл А.Мөнхбат 100%-ийн амжилт үзүүлж, боломжит 50 оноогоо бүтэн авлаа.

4-р дасгалд 22 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 110 оноо авах боломжтой байсан.

4-р дасгалыг СМ Б.Хос-Эрдэнэ хамгийн түргэн гүйцэтгэсэн бол СМ Д.Золзаяа, Н.Ганбаяр нар хамгийн нямбай гүйцэтгэжээ.

 

4-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Б.Хос-Эрдэнэ тус дасгалд тэргүүлж 100%-ийн амжилт үзүүлсэнд тооцогдож боломжит 110 оноогоо бүрэн авлаа.

5-р дасгалд 24 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 120 оноо авах боломжтой байсан.

5-р дасгалын хувьд СМ М.Чинбат хамгийн өндөр онооны үзүүлэлттэй гүйцэтгэсэн бол СМ Д.Золзаяа хамгийн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэж дууссан байна.

5-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл ОХУ-ын тамирчин А.Чайкин үзүүлэлтээрээ тэргүүлж 100%-ийн амжилттайгаар боломжит 120 оноогоо бүрэн авлаа.

6-р дасгалд 32 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 160 оноо авах боломжтой байсан.

6-р дасгалыг СМ Б.Хос-Эрдэнэ хамгийн түргэн гүйцэтгэсэн бол СМ Д.Отгонжаргал хамгийн цэцэн бууджээ.

6-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл ОУХМ А.Мөнхбат тус дасгалд 100%-ийн амжилт үзүүлж боломжит 160 оноогоо бүрэн авлаа.

7-р дасгалд 12 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 60 оноо авах боломжтой байсан.

7-р дасгалыг СМ М.Чинбат хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн бол ОХУ-ын 3 буудагч хамгийн цэцэн гүйцэтгэлийг үзүүлсэн.

7-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл СМ М.Чинбат тус дасгалд тэргүүлж боломжит 60 оноогоо бүрэн авлаа.

8-р дасгалд 6 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 30 оноо авах боломжтой байсан.

8-р дасгалыг ОХУ-ын Улаан-Үд хотын тамирчин В.Козлитин хамгийн хурдан гүйцэтгэсэн бол ОХУ-ын Чита мужаас ирсэн тамирчин С.Циханвей хамгийн өндөр онооны үзүүлэлттэй байв.

8-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер А.Мөнхбат тус дасгалыг манлайлж боломжит 30 оноогоо бүрэн авлаа.

9-р дасгалд 14 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 70 оноо авах боломжтой байсан.

9-р дасгалыг СМ Б.Хос-Эрдэнэ хамгийн түргэн гүйцэтгэсэн бол ОУХМ А.Мөнхбат, ОХУ-ын тамирчин В.Козлитин нар хамгийн нямбай гүйцэтгэжээ.

9-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Б.Хос-Эрдэнэ тус дасгалд тэргүүлж боломжит 70 оноогоо бүрэн авлаа.

10-р дасгалд 18 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 90 оноо авах боломжтой байсан.

10-р дасгалыг О.Пүрэвжамц хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн бол СМ А.Лхамсүрэн, ОХУ-ын тамирчин С.Циханвей нар хамгийн нямбай гүйцэтгэжээ.

10-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл СМ А.Лхамсүрэн тус дасгалд үзүүлэлтээрээ тэргүүлж 100%-ийн амжилт үзүүлсэнд тооцогдож боломжит 90 оноогоо бүрэн цуглууллаа.

11-р дасгалд 24 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 120 оноо авах боломжтой байсан.

11-р дасгалыг Х.Тэмүүжин хамгийн хурдан гүйцэтгэж, Б.Тамир хамгийн өндөр онооны гүйцэтгэлийг үзүүлэв.

11-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер С.Баярсайхан тус дасгалыг хошуучилжболомжит 120 оноогоо бүрэн авлаа.

12-р дасгалд 32 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 160 оноо авах боломжтой байсан.

12-р дасгалыг О.Пүрэвжамц хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн агаад ОХУ-ын Улаан-Үд хотын тамирчин В.Сиденов хамгийн цэцэн бууджээ.

12-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл ОХУ-ын В.Козлитин тус дасгалд тэргүүлж 100%-ийн амжилт үзүүлж боломжит 160 оноогоо бүрэн авлаа.

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

Ингээд эцсийн дүнг гаргахад тэмцээнээ амжилттай дуусгасан 28 тамирчнаас ОУХМ А.Мөнхбат 100%-ийн амжилтаар түрүүлж, ОХУ-ын Улаан-Үд хотын тамирчин В.Козлитин 99.2%-ийн амжилтаар удаалж, спортын мастер Д.Золзаяа 98.94%-ийн амжилтаар гуравдугаар байрыг тус тус  эзэллээ. Энэ удаагийн тэмцээн ямархуу түвшинд явагдаж, ямархуу өрсөлдөөн гарсныг тамирчдын чанарын үзүүлэлт (амжилтын хувь)-ээс тодорхой харж болохоор байна. Өөрөөр хэлбэл түрүүлсэн тамирчин 5-р байранд орсон тамирчнаас ердөө 4.27%-ийн чанараар л илүүрхсэн байна. Энэ бол жилээс жилд оролцогчдын ур чадвар улам сайжирч, өрсөлдөөн ширүүсч байгаагийн илэрхийлэл юм.

Практик буудлагын спортын дүрэм ёсоор багийн дүнг тухайн багийн 4 гишүүний 3-ынх нь авсан онооны нийлбэрээр тооцдог. Түүнчлэн дүрэм ёсоор тухайн ангилалд 4-өөс цөөн баг оролцсон тохиолдолд багийн дүнг шалгаруулдаггүй. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаас 5, ОХУ-аас 3, нийт 8 баг оролцсон юм.

Ингээд багийн дүнг тооцож үзэхэд Монгол улсын “Forensic” баг түрүүлж, Монгол улсын “Alpha” баг 2-р байр, ОХУ-ын Улаан-Үд хотын “Russia” баг 3-р байрыг тус тус эзэллээ. Хэрэв Монгол улсын ЦЕГ-ын багийн 2 тамирчин дүрмийн алдаа гаргаж хасагдаагүй бол дээгүүр амжилт үзүүлэх бүрэн бололцоотой байсан юм.

Тэмцээний талаарх бусад мэдээлэл болон зургуудыг эндээс үзнэ үү.

One thought on ““Mongolian Open 2017” тэмцээний дүн

Comments are closed.