Тэмцээний дүн

“Монгол цэрэг 2017” гар бууны тэмцээний дүн

2017 оны 3-р сарын 12-ны Ням гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр МПБХ, Зэвсэгт Хүчний 084-р ангиас хамтран цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Энэ өдөр гар бууны төрлөөр тэмцээн явагдсан юм. Ингээд 3-р сарын 12-ны өдөр болж өнгөрсөн гар бууны тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Гар бууны тэмцээн нь Макаров болон Стандарт гэсэн 2 ангиллаар явагдсан бөгөөд нийт 45 тамирчин хурд, хүч, цэцээ сорилоо. Макаров ангилалд нийт 7 багийн 29 тамирчин оролцсон бол Стандарт ангилалд 3 багийн 16 тамирчин оролцож 5 дасгал гүйцэтгэснээс Макаров ангилалд 11, Стандарт ангилалд 2, нийт 13 буудагч дүрмийн алдаа гаргаж тэмцээний дундаас хасагдлаа.

1-р дасгалд 19 сум шаардлагатай байсан ба нийт 95 оноо авах боломжтой байсан.

1-р дасгалын дүнг ангилал тус бүрээр нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай байна.

1-р дасгалын хувьд Макаров ангилалд Д.Тэмүүлэн, Стандарт ангилалд М.Ариунтулга нар 100%-ийн амжилт үзүүлж бусдыгаа хошуучилжээ.

2-р дасгалд 12 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 60 оноо авах боломжтой байсан.

2-р дасгалын дүнг ангилал тус бүрээр нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай байна.

2-р дасгалын хувьд Макаров ангилалд Б.Болдбаяр, Стандарт ангилалд Д.Наранбаатар нар 100%-ийн амжилт үзүүлж бусдыгаа хошуучилжээ.

3-р дасгалд 8 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 40 оноо авах боломжтой байсан.

 

3-р дасгалын дүнг ангилал тус бүрээр нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай байна.

3-р дасгалын хувьд Макаров ангилалд Б.Баярсайхан, Стандарт ангилалд Д.Наранбаатар нар 100%-ийн амжилт үзүүлж бусдыгаа хошуучилжээ.

4-р дасгалд 24 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 120 оноо авах боломжтой байсан.

4-р дасгалын дүнг ангилал тус бүрээр нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай байна.

4-р дасгалын хувьд Макаров ангилалд Г.Лхагвабат, Стандарт ангилалд Д.Наранбаатар нар 100%-ийн амжилт үзүүлж бусдыгаа хошуучилжээ.

5-р дасгалд 12 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 60 оноо авах боломжтой байсан.

5-р дасгалын дүнг ангилал тус бүрээр нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай байна.

5-р дасгалын хувьд Макаров ангилалд М.Мэнд-Амар, Стандарт ангилалд М.Ариунтулга нар 100%-ийн амжилт үзүүлж бусдыгаа хошуучилжээ.

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

Ингээд эцсийн дүнг гаргахад Макаров ангилалд тэмцээнээ амжилттай дуусгасан 18 тамирчнаас Д.Тэмүүлэн 100%-ийн амжилтаар түрүүлж, спортын дэд мастер Г.Лхагвабат 97.67%-ийн амжилтаар дэд байр, спортын дэд мастер Ц.Адилтулга 94.72%-ийн амжилтаар гуравдугаар байрыг тус тус  эзэллээ.

Макаров ангилалд тэргүүлсэн тамирчид: Д.Тэмүүлэн алтан медаль, спортын дэд мастер Г.Лхагвабат мөнгөн медаль, спортын дэд мастер Ц.Адилтулга хүрэл медаль

Харин Стандарт ангилалд тэмцээнээ амжилттай дуусгасан 14 тамирчдыг ОУХМ Д.Наранбаатар 100%-ийн амжилтаар тэргүүлсэн боловч тус тэмцээний зохион байгуулагч учир түүний оноог тооцолгүй орхисон тул 91.57%-ийн амжилт үзүүлсэн М.Ариунтулга тэргүүн байр, спортын мастер Д.Золзаяа 73.98%-ийн амжилтаар дэд байр, Г.Ганбаатар 71.95%-ийн амжилтаар гуравдугаар байрыг тус тус  эзэллээ.

Стандарт ангилалд хувийн дүнгээр тэргүүлсэн тамирчид: М.Ариунтулга алтан медаль, спортын мастер Д.Золзаяа мөнгөн медаль, Г.Ганбаатар хүрэл медаль

Практик буудлагын спортын дүрэм ёсоор багийн дүнг тухайн багийн 4 гишүүний 3-ынх нь авсан онооны нийлбэрээр тооцдог. Түүнчлэн дүрэм ёсоор тухайн ангилалд 4-өөс цөөнгүй баг оролцсон тохиолдолд тус ангилалд багийн дүнг шалгаруулдаг тул 3 баг оролцсон Стандарт ангилалд багийн дүнг шалгаруулаагүй юм.

Ингээд Макаров төрөлд багийн дүнг тооцож үзэхэд тэмцээнд оролцсон 7 багаас МПБХ-ны “I баг” түрүүлж, ЗХ-ний 084-р ангийн “I баг” 2-р байр, ХЦ-ийн 303-р ангийн “I баг” 3-р байрыг тус тус эзэллээ.

Гар бууны Макаров ангилалд шагналт байр эзэлсэн баг тамирчид

1 thought on ““Монгол цэрэг 2017” гар бууны тэмцээний дүн”

Comments are closed.