Тэмцээний дүн

Карабины тэмцээний дүн – 2016.12.03

2016 оны 12-р сарын 03-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр карабины төрлөөр практик буудлагын 1-р түвшний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 14 тамирчин оролцсоноос тэмцээний явц дунд 1 хүн дүрмийн алдаа гаргаж хасагдсан юм.

1-р дасгалд 4 цаасан бай, 2 төмөр бай байсан бөгөөд нийт 50 оноо авах боломжтой байсан.

stages_page_1

1-р дасгалыг хамгийн богино хугацаанд бүрэн гүйцэтгэсэн тамирчин О.Пүрэвжамц байсан бол ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Ж.Анхбаярын  хувьд мөн цэцэн буудсан боловч түүнээс их хугацаа зарцуулжээ.

stage-result_page_1

2-р дасгалд 5 цаасан бай, 2 төмөр бай байсан бөгөөд нийт 60 оноо авах боломжтой байсан.

stages_page_2

2-р дасгалын хувьд хэд хэдэн буудагчийн хувьд оночтой цэцэн буудсан боловч хамгийн богино хугацааг мөн О.Пүрэвжамц үзүүлэв.

stage-result_page_2

3-р дасгал нь 9 цаасан бай, 2 төмөр бай бүхий, нийт 100 оноо авах боломжтой 20 сумны дасгал байсан.

stages_page_3

3-р дасгалыг хамгийн богино хугацаанд О.Пүрэвжамц гүйцэтгэсэн бол хамгийн цэцэн буудагч нь спортын дэд мастер Г.Лхагвабат байлаа.

stage-result_page_3

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

overall_page_1

Ингээд эцсийн дүнг гаргахад нийт 13 буудагчаас О.Пүрэвжамц түрүүлж, ЦЕГ-ын ТАГ-ын буудагч Ж.Анхбаяр, спортын дэд мастер Г.Лхагвабат нар 2 ба 3-р байрыг тус тус эзлэв. Зарим буудагчдын хувьд хэдий дүрмийн алдаа гаргаж, тэмцээнээс хасагдаагүй боловч дасгал гүйцэтгэх явцад сум нь хүрээгүй, дууссан тул бүх дасгалыг бүрэн гүйцэтгэж чадсангүй.

Мөн тамирчдыг хөгжөөх зорилгоор 160м-т байрлах төмөр бай (гонг)-г хэвтээ, босоо, суугаа 3 байрлалаас тус бүр 3 удаа, нийт 9 сум буудах карабины цэц буудлагын тэмцээн явуулсан юм. Тус тэмцээнд ЦЕГ-ын ТАГ-ын буудагч Ж.Анхбаяр түрүүлж, 2 дугаар байранд Х.Тэмүүжин, 3 дугаар байранд Г.Лхагвабат /МПБХ/ нар орлоо.