2016 оны карабины УАШТ-ний дүн

2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр зохион байгуулагдсан практик буудлагын Карабины  төрлийн 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд хагас автомат ангилалд нийт 6 багийн 26 буудагч оролцож 5 дасгалд хурд хүч цэц мэргэнээ сорилоо. Ингээд тэмцээний үр дүнг дасгал бүрээр дэлгэрэнгүй харуулъя.

1-р дасгалд 5 цаасан бай, 1 төмөр бай байсан бөгөөд нийт 55 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч, спортын мастер С.Баярсайхан, шүүгч О.Батсайхан нар удирдан явуулсан юм.

Score by stages_Page_1

2-р дасгалд 6 цаасан бай, 1 төмөр бай, 1 торгуулийн бай байсан бөгөөд нийт 65 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч Д.Энхбаатар удирдан явуулсан юм.

Score by stages_Page_2

3-р дасгалд 7 цаасан бай, 2 торгуулийн бай байсан бөгөөд нийт 70 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч Д.Энхбаатар удирдан явуулсан юм.

Score by stages_Page_3

4-р дасгалд 16 цаасан бай, 3 төмөр бай, 8 торгуулийн бай байсан бөгөөд нийт 175 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч, спортын мастер Б.Хос-Эрдэнэ, спортын мастер М.Чинбат нар удирдан явуулсан юм.

Score by stages_Page_4

5-р дасгалд 4 цаасан бай, 3 төмөр бай, 3 торгуулийн бай байсан бөгөөд нийт 55 оноо авах боломжтой байсан. Дасгалыг талбайн шүүгч Д.Цогтжаргал, М.Амарбаяр нар удирдан явуулсан юм.

Score by stages_Page_5

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноог бүрэн олгодог. Hit factor-ыг тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж гаргадаг. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлт (hit factor)-ээс пропорцлон тооцож амжилтын хувийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

OVERALL_Page_1

Нийт бүртгүүлсэн 26 тамирчнаас тэмцээний явцад 2 буудагч дүрмийн алдаа гаргасны улмаас тэмцээнээс хасагдаж, 24 буудагч тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Хувийн дүнгээр ОУХМ А.Мөнхбат 100%-ийн амжилт үзүүлэн түрүүлж, ТТХГ-ын тамирчин Ц.Адилтулга 93.3%-ийн амжилтаар 2-р байр, спортын дэд мастер Г.Лхагват 87.6%-ийн амжилтаар 3-р байрыг тус тус эзэллээ.

Практик буудлагын спортын дүрмээр нэг баг 4 гишүүнтэй байх ба 3 гишүүний хувийн онооны нийлбэрээр багийн дүнг шалгаруулдаг.

TEAM_Page_1

Энэ удаагийн тэмцээнд нийт 6 баг бүртгүүлсэн боловч нэг багийн хувьд хүн дутуу байсны улмаас баг бүрдээгүй тул нийт 5 багаас “Alpha FMA” баг 2016 оны улсын аваргаар шалгарлаа. Удаах байруудыг ТТХГ-ын “Чэрби” баг, ЦЕГ-ын багууд эзэллээ. Дашрамд сонирхуулахад тухайн ангилалд 5-аас доошгүй баг, эсвэл хүн оролцсон тохиолдолд тухайн ангиллыг хүлээн зөвшөөрч, шалгаруулалт явагддаг. Хэрэв оролцогсдын тоо 5 хүрэхгүй бол тухайн ангиллаар тэмцээн явуулдаггүй.

Тэмцээний талаарх мэдээлэл, зургуудыг эндээс үзнэ үү

Advertisements

2 comments

Comments are closed.