2016 оны карабины УАШТ боллоо

2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр зохион байгуулагдсан практик буудлагын Карабины 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн хагас автомат ангиллаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 6 багийн 26 буудагч оролцож 5 дасгалд хурд хүч цэц мэргэнээ сорьсоноос тэмцээний явцад 2 буудагч дүрмийн алдаа гаргасны улмаас тэмцээнээс хасагдаж, 24 буудагч тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Хувийн дүнгээр ОУХМ А.Мөнхбат 100%-ийн амжилт үзүүлэн түрүүлж, ТТХГ-ын тамирчин Ц.Адилтулга 2-р байр, спортын дэд мастер Г.Лхагват 3-р байрыг тус тус эзэллээ.

medaltnuud

Тэмцээнийг МПБХ-ны түнш, Америкийн алдарт “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютор Бродерс Мерчант ХХК ивээн тэтгэж, хувийн дүнгээр тэргүүлсэн тамирчид болон эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдсөн 2 бүсгүйд гарын бэлэг гардуулсан юм.

2 busgui

МПБХ-ноос зохион байгуулж байгаа аливаа тэмцээн уралдаанд тогтвортой амжилт үзүүлж, тогтмол тэргүүн байрын төлөө өрсөлддөг хэд хэдэн багууд байдаг. Эдгээр багуудын нэг болох  өнгөрсөн жилийн улсын аварга “Альфа” болон мөн ноднингийн мөнгөн медальт “Team FMA” багууд энэ удаагийн тэмцээнд хүн дутуугийн улмаас нэгдэж, нэг баг болон өрсөлдөж 2016 оны улсын аваргаар шалгарлаа.

bag

Удаах байруудыг ТТХГ-ын “Чэрби” баг, ЦЕГ-ын багууд эзэллээ. ЦЕГ-ын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ц.Дашдэмбэрэл, “Альфа” багийн үндсэн гишүүн Д.Отгонжаргал, “Team FMA” багийн үндсэн гишүүн Г.Лхагвабат нар орсон юм.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг төлөөлж С.Түвшинбаяр ахлагчтай “Ranger” баг оролцлоо. Дашрамд дурдахад С.Түвшинбаяр хурандаа бол Монголын армийн шилдэг офицеруудын нэгээс гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн рейнжерүүдийн нэг, алдар цуут мэргэн бууч билээ. Холбооны ерөнхийлөгч Д.Наранбаатарын зүгээс тэмцээнд оролцсонд талархаж түүнд дурсгалын зүйл гардуулсан юм.

tuvshinbayar

Ийнхүү карабины УАШТ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулж амжилттай өндөрлөлөө.

Тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг эндээс харна уу.

 

Advertisements

One comment

Comments are closed.