2016 оны 10-р сарын 15-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр Төв клубын нэрэмжит “F class” төрлийн цэц буудлагын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Tag: Цэц буудлага
“F class 2016” УАШТ болов
2016 оны 4-р сарын 30-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбайд “F class” цэц буудлагын 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. МПБХ-ны зүгээс холын зайн цэц буудлагын спортыг Монголд хөгжүүлэх нэгэн зорилгынхоо хүрээнд тус ангиллын тэмцээнийг Монголд анх 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь 4 дэх удаагийн тэмцээн юм. Continue reading ““F class 2016” УАШТ болов”
Цэц буудлагын бооцоот тэмцээн
2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм. Continue reading “Цэц буудлагын бооцоот тэмцээн”
Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн
2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн”