2016 оны 4-р сарын 30-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбайд “F class” цэц буудлагын 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. МПБХ-ны зүгээс холын зайн цэц буудлагын спортыг Монголд хөгжүүлэх нэгэн зорилгынхоо хүрээнд тус ангиллын тэмцээнийг Монголд анх 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь 4 дэх удаагийн тэмцээн юм. Continue reading ““F class 2016” УАШТ болов”
Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ний дүн
Монголын жүдочид Узбекистан улсын Ташкент хотноо болсон 2016 оны Ази тивийн АШТ-нд өндөр амжилттай оролцож, 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл хүртэж медалийн арвин ургац хураав. Нэгдсэн дүнгээр Монголын баг Японы дараа 2-р байранд орж, жүдогийн төрлөөр тивдээ тэргүүлэгчдийн нэг мөн гэдгээ дахин баталгаажууллаа. Continue reading “Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ний дүн”
Олимпийн эрх нэмэгдэв
Монгол улс таеквондогийн төрлөөр Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох эрх өвөртөллөө. Дэлхийн таеквондогийн холбооноос Ази тивд олимпийн эрх олгох, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 68кг-д оролцсон П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж тус тэмцээнээс мөнгөн медаль авснаар Бразил явах эрхээ халааслав. Continue reading “Олимпийн эрх нэмэгдэв”
Цэц буудлагын бооцоот тэмцээн
2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм. Continue reading “Цэц буудлагын бооцоот тэмцээн”
Рио 2016-д олуулаа
Монгол улс зуны олимпийн наадамд 1964 оны Токиогийн олимпоос хойш тасралтгүй оролцож байгаа билээ. Анхны оролцсон Токиогийн олимп болон 2000 онд Австралийн Сидней хотноо болсон зуны олимпийн XXVII наадмаас бусад 11 наадмаас ямар нэгэн медаль авчирч байв. Тэр тусмаа 2008 онд урд хөршийн Бээжин хотноо болсон зуны олимпийн XXIX наадмаас 2 алтан медаль хүртэж байсан бол 2012 онд Лондонгийн олимпоос 2 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртэж байсан нь манай тамирчдын үзүүлсэн оргил амжилт юм. Continue reading “Рио 2016-д олуулаа”
Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн
2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн”
Mongolian Open 2015 announcement
Mongolian open 2015
2015 оны 6-р сарын 27, 28-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд МПБХ-ны полигон дээр ОУПБХ-ны 3-р түвшний “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн гар бууны төрлөөр, Standard болон Production гэсэн 2 ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол, ОХУ, Макао, Сингапур, Индонез, Тайван зэрэг 6 улсын 35 тамирчин 12 дасгалд хурд хүч цэцээ сорин ширүүн өрсөлдөв.
Continue reading “Mongolian open 2015”Карабины УАШТ-2014 болно
Монголын практик буудлагын холбооноос 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт Төрийн Тусгай Хамгаалалтын газар, Монголын практик буудлагын холбооны буудлагын талбайд зохион байгуулна.
Mongolian Open 2014 Олон улсын нээлттэй тэмцээний дүн
Улаанбаатар хотод 2014 оны 6 сарын 27-29 өдрүүдэд “Mongolian open 2014” практик буудлагын спортын олон улсын 3-р зэрэглэлийн тэмцээн гар бууны төрлөөр Төрийн Тусгай Хамгаалалтын Газар, Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын полигонд 2 дахь удаагаа зохиогдлоо.
Continue reading “Mongolian Open 2014 Олон улсын нээлттэй тэмцээний дүн”
