Монголын спорт, Тэмцээний дүн, Тэмцээний мэдээлэл, NEWS

2016 оны карабины УАШТ боллоо

2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр зохион байгуулагдсан практик буудлагын Карабины 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн хагас автомат ангиллаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “2016 оны карабины УАШТ боллоо”

Монголын спорт, NEWS

Рио-2016 зуны олимпийн тоглолт дууслаа

Өмнөд Америк тивд зохиогдсон анхны олимпийн наадам Бразилын Рио-де-Жанейро хотноо явагдаж дууслаа. Зуны XXXI олимпийн наадамд Олон Улсын Олимпийн Хорооны тугийн дор оролцсон дүрвэгсдийн багийн хамт 207 орны 11 мянга гаруй тамирчид, спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдлөө.  Continue reading “Рио-2016 зуны олимпийн тоглолт дууслаа”

Зарлал, NEWS

2016 оны Карабины УАШТ-ний тов

2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт 09:00 цагаас Монголын Практик Буудлагын Холбооны Буудлагын талбай дээр практик буудлагын спортын Карабины төрлөөр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Практик буудлагын спортын тэмцээнд оролцож байгаагүй, сургалтад хамрагдаагүй хүмүүсийг тэмцээнд оролцуулахгүй.   Continue reading “2016 оны Карабины УАШТ-ний тов”

Тэмцээний бүртгэл

Карабины 2016 оны УАШТ-ний бүртгэл

8-р сарын 27-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр явагдах “2016 оны карабины улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий бүртгэл хаагдлаа.

Монголын спорт, NEWS

Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох тамирчдаа үдлээ

2016 оны 8-р сарын 5-нд Бразилийн Рио де Жанейро хотод эхлэх зуны олимпийн 31 дэх удаагийн наадамд хурд, хүчээ сорих тамирчдаа Монгол Улсын төрийн өндөрлөгүүд 2016 оны 7-р сарын 20-ны Лхагва гаригийн 11.30 цагт Чингисийн талбайд үдэн ёсоллоо.  Continue reading “Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох тамирчдаа үдлээ”

Монголын спорт, NEWS

Рио-д 6 боксчин илгээнэ

2016 оны Риогийн олимпийн эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээн Азербайжаны Бакуд үргэлжилж байна. Олимпийн эрхийн төлөө тулалдаж буй Монголын дөрвөн боксчин бүгдээрээ шилдэг 16-д шалгарч үлдсэн агаад тэдгээрээс 52 кг-ийн жинд Х.Энх-Амар, 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар нар медалийн болзол хангаж шилдэг 4-т үлдсэнээр олимпийн эрхээ өвөртөллөө.   Continue reading “Рио-д 6 боксчин илгээнэ”

Монголын спорт, Тэмцээний дүн, Тэмцээний мэдээлэл, NEWS

Квартет карабин 2016 тэмцээний дүн

2016 оны 5-р сарын 21-ний Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр багийн “Квартет” тэмцээн аюул осолгүй, амжилттай зохион байгуулагдлаа. Холбооны 2016 оны төлөвлөгөө ёсоор тус тэмцээн нь гар бууны төрлөөр явагдах ёстой байсан боловч сум байхгүйн улмаас тэмцээнийг карабины төрлөөр зохион байгуулахаар холбооны удирдлагын зүгээс шийдвэрлэсэн юм. Continue reading “Квартет карабин 2016 тэмцээний дүн”

Монголын спорт, NEWS

Хакүхо уухай

Хакүхо аварга дахин сайхан мэдээ дуулгалаа. Токиод үргэлжилж байгаа Нацу башёгийн хоёр дахь өдөр Их аварга мэргэжлийн сүмогийн дэвжээн дээр 880 дахь ялалтаа байгуулжээ. Энэ бол нийт давааны тоогоор бүх цаг үеийн турш дээд зиндаанд барилдаж явсан, одоо барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд бичигдэх амжилт юм. Continue reading “Хакүхо уухай”

Монголын спорт, NEWS

Эмэгтэй туйванч Бразил явна

“РИО-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг түрүүллээ. Эмэгтэйчүүдийн 75кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн аварга цол хүртэж Үзбекстаны Ташкент хотноо төрийнхөө дуулалыг эгшиглүүллээ. Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн юм. Continue reading “Эмэгтэй туйванч Бразил явна”

Монголын спорт, NEWS

Чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа Рио-г зорино

Туркийн Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпийн эрхээ авлаа. Ийнхүү Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Бразилд бүтэн багаараа барилдахаар болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд 48кг, 75кг-аас бусад жинд олимпийн эрхээ халаасалсан. Continue reading “Чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа Рио-г зорино”