2016 оны 10-р сарын 15-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр Төв клубын нэрэмжит “F class” төрлийн цэц буудлагын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Category: Тэмцээний дүн
Карабины 1-р түвшний тэмцээний дүн
2016 оны 10-р сарын 15-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр карабины төрлөөр IPSC-I түвшний буюу төв клубын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Continue reading “Карабины 1-р түвшний тэмцээний дүн”
Улаан-Үд хотноо болсон практик буудлагын тэмцээнд оролцов
2016 оны 9-р сарын 24, 25-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн СОБР-ын алба хаагчдын гэгээн дурсгал”-ыг хүндэтгэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг практик буудлагын тэмцээнд Монгол улсын төлөөлөл оролцлоо. Continue reading “Улаан-Үд хотноо болсон практик буудлагын тэмцээнд оролцов”
2016 оны карабины УАШТ-ний дүн
2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр зохион байгуулагдсан практик буудлагын Карабины төрлийн 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд хагас автомат ангилалд нийт 6 багийн 26 буудагч оролцож 5 дасгалд хурд хүч цэц мэргэнээ сорилоо. Ингээд тэмцээний үр дүнг дасгал бүрээр дэлгэрэнгүй харуулъя. Continue reading “2016 оны карабины УАШТ-ний дүн”
2016 оны карабины УАШТ боллоо
2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр зохион байгуулагдсан практик буудлагын Карабины 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн хагас автомат ангиллаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “2016 оны карабины УАШТ боллоо”
Квартет карабин 2016 тэмцээний дүн
2016 оны 5-р сарын 21-ний Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр багийн “Квартет” тэмцээн аюул осолгүй, амжилттай зохион байгуулагдлаа. Холбооны 2016 оны төлөвлөгөө ёсоор тус тэмцээн нь гар бууны төрлөөр явагдах ёстой байсан боловч сум байхгүйн улмаас тэмцээнийг карабины төрлөөр зохион байгуулахаар холбооны удирдлагын зүгээс шийдвэрлэсэн юм. Continue reading “Квартет карабин 2016 тэмцээний дүн”
“F class 2016” УАШТ болов
2016 оны 4-р сарын 30-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбайд “F class” цэц буудлагын 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. МПБХ-ны зүгээс холын зайн цэц буудлагын спортыг Монголд хөгжүүлэх нэгэн зорилгынхоо хүрээнд тус ангиллын тэмцээнийг Монголд анх 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь 4 дэх удаагийн тэмцээн юм. Continue reading ““F class 2016” УАШТ болов”
Цэц буудлагын бооцоот тэмцээн
2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм. Continue reading “Цэц буудлагын бооцоот тэмцээн”
Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн
2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн”
Mongolian open 2015
2015 оны 6-р сарын 27, 28-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд МПБХ-ны полигон дээр ОУПБХ-ны 3-р түвшний “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн гар бууны төрлөөр, Standard болон Production гэсэн 2 ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол, ОХУ, Макао, Сингапур, Индонез, Тайван зэрэг 6 улсын 35 тамирчин 12 дасгалд хурд хүч цэцээ сорин ширүүн өрсөлдөв.
Continue reading “Mongolian open 2015”