2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр зохион байгуулагдсан практик буудлагын Карабины 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн хагас автомат ангиллаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “2016 оны карабины УАШТ боллоо”
Category: Тэмцээний дүн
Квартет карабин 2016 тэмцээний дүн
2016 оны 5-р сарын 21-ний Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр багийн “Квартет” тэмцээн аюул осолгүй, амжилттай зохион байгуулагдлаа. Холбооны 2016 оны төлөвлөгөө ёсоор тус тэмцээн нь гар бууны төрлөөр явагдах ёстой байсан боловч сум байхгүйн улмаас тэмцээнийг карабины төрлөөр зохион байгуулахаар холбооны удирдлагын зүгээс шийдвэрлэсэн юм. Continue reading “Квартет карабин 2016 тэмцээний дүн”
“F class 2016” УАШТ болов
2016 оны 4-р сарын 30-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбайд “F class” цэц буудлагын 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. МПБХ-ны зүгээс холын зайн цэц буудлагын спортыг Монголд хөгжүүлэх нэгэн зорилгынхоо хүрээнд тус ангиллын тэмцээнийг Монголд анх 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь 4 дэх удаагийн тэмцээн юм. Continue reading ““F class 2016” УАШТ болов”
Цэц буудлагын бооцоот тэмцээн
2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм. Continue reading “Цэц буудлагын бооцоот тэмцээн”
Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн
2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн”
Mongolian open 2015
2015 оны 6-р сарын 27, 28-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд МПБХ-ны полигон дээр ОУПБХ-ны 3-р түвшний “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн гар бууны төрлөөр, Standard болон Production гэсэн 2 ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол, ОХУ, Макао, Сингапур, Индонез, Тайван зэрэг 6 улсын 35 тамирчин 12 дасгалд хурд хүч цэцээ сорин ширүүн өрсөлдөв.
Continue reading “Mongolian open 2015”Mongolian Open 2014 Олон улсын нээлттэй тэмцээний дүн
Улаанбаатар хотод 2014 оны 6 сарын 27-29 өдрүүдэд “Mongolian open 2014” практик буудлагын спортын олон улсын 3-р зэрэглэлийн тэмцээн гар бууны төрлөөр Төрийн Тусгай Хамгаалалтын Газар, Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын полигонд 2 дахь удаагаа зохиогдлоо.
Continue reading “Mongolian Open 2014 Олон улсын нээлттэй тэмцээний дүн”
“Монгол цэрэг 2014” тэмцээн болов
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БХЯ-ны сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг” тэмцээн 2 дахь удаагаа амжилттай болж өндөрлөв. Тэмцээний дүнг сонирхоно уу. Continue reading ““Монгол цэрэг 2014” тэмцээн болов”