Монголын спорт, NEWS

Рио-д 6 боксчин илгээнэ

2016 оны Риогийн олимпийн эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээн Азербайжаны Бакуд үргэлжилж байна. Олимпийн эрхийн төлөө тулалдаж буй Монголын дөрвөн боксчин бүгдээрээ шилдэг 16-д шалгарч үлдсэн агаад тэдгээрээс 52 кг-ийн жинд Х.Энх-Амар, 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар нар медалийн болзол хангаж шилдэг 4-т үлдсэнээр олимпийн эрхээ өвөртөллөө.   Continue reading “Рио-д 6 боксчин илгээнэ”

Монголын спорт, Тэмцээний дүн, Тэмцээний мэдээлэл, NEWS

Квартет карабин 2016 тэмцээний дүн

2016 оны 5-р сарын 21-ний Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр багийн “Квартет” тэмцээн аюул осолгүй, амжилттай зохион байгуулагдлаа. Холбооны 2016 оны төлөвлөгөө ёсоор тус тэмцээн нь гар бууны төрлөөр явагдах ёстой байсан боловч сум байхгүйн улмаас тэмцээнийг карабины төрлөөр зохион байгуулахаар холбооны удирдлагын зүгээс шийдвэрлэсэн юм. Continue reading “Квартет карабин 2016 тэмцээний дүн”

Монголын спорт, NEWS

Хакүхо уухай

Хакүхо аварга дахин сайхан мэдээ дуулгалаа. Токиод үргэлжилж байгаа Нацу башёгийн хоёр дахь өдөр Их аварга мэргэжлийн сүмогийн дэвжээн дээр 880 дахь ялалтаа байгуулжээ. Энэ бол нийт давааны тоогоор бүх цаг үеийн турш дээд зиндаанд барилдаж явсан, одоо барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд бичигдэх амжилт юм. Continue reading “Хакүхо уухай”

Монголын спорт, NEWS

Эмэгтэй туйванч Бразил явна

“РИО-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг түрүүллээ. Эмэгтэйчүүдийн 75кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн аварга цол хүртэж Үзбекстаны Ташкент хотноо төрийнхөө дуулалыг эгшиглүүллээ. Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн юм. Continue reading “Эмэгтэй туйванч Бразил явна”

Монголын спорт, NEWS

Чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа Рио-г зорино

Туркийн Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпийн эрхээ авлаа. Ийнхүү Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Бразилд бүтэн багаараа барилдахаар болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд 48кг, 75кг-аас бусад жинд олимпийн эрхээ халаасалсан. Continue reading “Чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа Рио-г зорино”

Монголын спорт, NEWS

Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ний дүн

Монголын жүдочид Узбекистан улсын Ташкент хотноо болсон 2016 оны Ази тивийн АШТ-нд өндөр амжилттай оролцож, 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл хүртэж медалийн арвин ургац хураав. Нэгдсэн дүнгээр Монголын баг Японы дараа 2-р байранд орж, жүдогийн төрлөөр тивдээ тэргүүлэгчдийн нэг мөн гэдгээ дахин баталгаажууллаа. Continue reading “Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ний дүн”

Монголын спорт, NEWS

Олимпийн эрх нэмэгдэв

Монгол улс таеквондогийн төрлөөр Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох эрх өвөртөллөө. Дэлхийн таеквондогийн холбооноос Ази тивд олимпийн эрх олгох, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 68кг-д оролцсон П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж тус тэмцээнээс мөнгөн медаль авснаар Бразил явах эрхээ халааслав. Continue reading “Олимпийн эрх нэмэгдэв”

Монголын спорт, Тэмцээний дүн, Тэмцээний мэдээлэл, NEWS

Цэц буудлагын бооцоот тэмцээн

2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм. Continue reading “Цэц буудлагын бооцоот тэмцээн”

Монголын спорт

Рио 2016-д олуулаа

Монгол улс зуны олимпийн наадамд 1964 оны Токиогийн олимпоос хойш тасралтгүй оролцож байгаа билээ. Анхны оролцсон Токиогийн олимп болон 2000 онд Австралийн Сидней хотноо болсон зуны олимпийн XXVII наадмаас бусад 11 наадмаас ямар нэгэн медаль авчирч байв. Тэр тусмаа 2008 онд урд хөршийн Бээжин хотноо болсон зуны олимпийн XXIX наадмаас 2 алтан медаль хүртэж байсан бол 2012 онд Лондонгийн олимпоос 2 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртэж байсан нь манай тамирчдын үзүүлсэн оргил амжилт юм. Continue reading “Рио 2016-д олуулаа”

Монголын спорт, Тэмцээний дүн, Тэмцээний мэдээлэл, NEWS

Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн

2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн”