Тэмцээний дүн, NEWS

МПБХ-ны тамирчид Италид

МПБХ-ны тамирчид 2025 оны 5-р сарын 03, 04-ний өдрүүдэд Итали улсын Верона хотод болсон Карабин болон Гар бууны сумтай карабины төрлийн олон улсын тэмцээнд оролцлоо.

Италийг зорьсон Монголчууд:

  • Б.Соронзонболд СМ
  • Г.Бадамсүрэн СМ
  • Г.Хишигдорж СДМ
  • С.Ганбаатар
  • Д.Мөнх-Алдар
  • М.Ренчинсамбуу
  • Ц.Эрдэмбилэг

Эхний өдөр карабин, дараагийн өдөр нь гар бууны сумтай карабины төрлийн тэмцээнүүд дараалан болсон бөгөөд тэмцээн бүр нь 12 дасгалаас бүрдэж байв. Эдгээр тэмцээнүүдэд манай 7 тамирчин 2 баг болон оролцсон бөгөөд Д.Мөнх-Алдар маань 85.23%-ийн амжилтаар 10-р байрт орсон нь манай тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт байлаа. Тус үзүүлэлтээр Д.Мөнх-Алдар дэд мастер цолны болзол хангасан юм.

Карабины төрөлд багийн дүн гаргаагүй.

Тэмцээний хоёр дахь өдөр ГСК төрлийн тэмцээн явагдсан. Тус тэмцээний хувьд манай тамирчид төдийлөн өндөр амжилт гаргаагүй. Дасгал бүрээрх дүнг дараах файлаас үзнэ үү.