2025 оны 4-р сарын 19, 20-ны өдрүүдэд Хонконг улсад болсон Хийн гар бууны төрлийн “Hong Kong International Action Air Handgun Championship 2025” олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд Хонконг, Монгол, Тайван, Тайланд, Макао, БНСУ, БНХАУ, Филиппин, Их Британи зэрэг 8 улсын 342 тамирчин 2 өдрийн турш хурд, хүч, цэц сорин өрсөлдлөө. Монгол Улс 16 тамирчнаа 3 ангилалд илгээснээс Продакшн ангилалд хувийн дүнгээр:
🥉3-р байр. СМ Э.Өнөрбаяр 91.23%
Классик ангиллын эмэгтэй дүнгээр:
🥉3-р байр. СМ Б.Мөнхтөгс 91.16%
Классик ангиллын зохион байгуулагч орноос бусад орны тамирчдын дунд хувийн дүнгээр:
🥇1-р байр. С1 Л.Жаргалбаяр 80.64%
🥉3-р байр. СМ У.Тэмүүлэн 74.71%
Продакшн ангиллын зохион байгуулагч орноос бусад орны тамирчдын дунд хувийн дүнгээр:
🥇1-р байр. СМ Э.Өнөрбаяр 91.23%
🥈2-р байр. СМ Н.Энхтөгс 78.86%
Продакшн оптикс ангиллын зохион байгуулагч орноос бусад орны тамирчдын дунд хувийн дүнгээр:
🥉3-р байр. СМ Т.Отгонбаяр 78.12%
Классик ангилалд 26 буудагч оролцсоноос багийн дүнгээр 2158 оноогоор 2-р байранд шалгарлаа, багийн бүрэлдэхүүнд:
🥈СМ У.Тэмүүлэн 738 оноо
🥈СМ Б.Эрдэнэчулуун 714 оноо
🥈СДМ Т.Ганзориг 708 оноо
🥈СМ Г.Эрдэнэтулга 655 оноо
🥇 HKG 🥈MGL 🥉CHN
Продакшн ангилалд 60 буудагч оролцсоноос багийн дүнгээр 2364 оноогоор 2-р байранд шалгарлаа, багийн бүрэлдэхүүнд:
🥈СМ Э.Өнөрбаяр 888 оноо
🥈СМ Н.Энхтөгс 768 оноо
🥈СМ Я.Есмаа 708 оноо
🥈С1 Б.Ундрал 477 оноо
🥇 HKG 🥈MGL 🥉CHN
Продакшн оптикс ангилалд 28 буудагч оролцсоноос багийн дүнгээр 1988 оноогоор 3-р байранд шалгарлаа, багийн бүрэлдэхүүнд:
🥉СМ Т.Отгонбаяр 774 оноо
🥉СДМ Б.Тулга 712 оноо
🥉А.Жанболат 501 оноо
🥇 HKG 🥈PHI 🥉MGL
Тэмцээнийг амжилттай зохион байгуулж, манай тамирчдад дэмжлэг үзүүлсэн Хонконгийн Практик буудлагын холбоонд гүн талархал илэрхийлье.