Тэмцээний дүн, NEWS

Олноо өргөгдсөн 113

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд хаант Монгол Улсаа даян дэлхийд тунхаглан зарласны 113 жилийн түүхт ойд зориулсан “Олноо өргөгдсөн – 113” цэц буудлагын уламжлалт тэмцээнээ 12 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

МПБХ нь Монгол Улсынхаа түүхэн тэмдэглэлт ойн баярын өдрүүдээр буудлагын тэмцээн зохион байгуулдаг болоод 13 жил өнгөрчээ. Ялангуяа “Олноо өргөгдсөн” тэмцээн нь хамгийн олон тамирчид өрсөлддөг цэц буудлагын гол тэмцээн байв. Энэ удаагийн тэмцээн 3 төрлөөр хийгдэх байсан боловч гар цэнэглэлттэй урт бууны төрөлд оролцогчдын тоо хүрсэнгүй, тус төрөл цуцлагдаж, зөвхөн хагас автомат карабины төрөлд бүртгүүлсэн тамирчид 100м, 200м, 300м-ийн зайд цэц сорилоо.

Учир нь цэц буудлагын ихэнх тамирчид Орхон аймгийн Эрдэнэт хотноо зарлагдсан тэмцээнд мордсон ажээ. Цэц буудлагын тэмцээнийг өргөн хүрээнд хөгжүүлэх манай холбооны нэгэн зорилго ийнхүү биеллээ олж байна. Бидний санаачилга, уриалга бодит ажил хэрэг болон өргөжиж буудлага спортын холбоод, клубүүд орон нутагт олноор бий болж, үндэснийхээ баярын өдөр буудлагын тэмцээн зохион байгуулах болов. Цаашид аймаг, сумд бүр эх орныхоо түүхэн тэмдэглэлт өдөр буудлагын тэмцээн олноор зохион байгуулж байх болтугай!

Ингээд Стандарт карабины төрөлд:

1-р байр 🥇 Д.Наранбаатар
2-р байр 🥈 Н.Одгэрэл
3-р байх 🥉 О.Энхболд

Опен карабины төрөлд:

1-р байр 🥇 Б.Соронзонболд
2-р байр 🥈 Р.Даваасүрэн
3-р байх 🥉 С.Ганбаатар

нар тус тус шагналт байрт шалгарлаа. Тэмцээнд оролцсон бүх буудагч, зохион байгуулагч ажилтнууд, шүүгч нартаа халуун талархал илэрхийлье. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах хүснэгтээс үзнэ үү.