2024 оны 11-р сарын 02, 03-ны өдрүүдэд төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2024” уламжлалт тэмцээн 11 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Энэ удаагийн тэмцээн оролцогчдын тоо болон шагналын сангаараа өмнөх тэмцээнүүдээсээ давж гарлаа. 6 төрөлд, нас хүйсийн 4 ангилалд нийт 222 тамирчин өрсөлдсөн.
Тэмцээнийг зохион байгуулахад хүч чадлаа дайчлан хамтран ажилласан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дайчид болон “Prime” клубийнхээ тамирчид, бүх шүүгч нартаа баярлалаа. Практик буудлагын спортыг дэмжиж, тамирчдыг маань урамшуулсан шагналын ивээн тэтгэгч Baatar Arms LOWA 5.11 Mongolia Altan dolgio компанийн хамт олонд дахин талархал илэрхийлье.
Тэмцээний дэлгэрэнгүй тайланг дараах файлаас үзнэ үү.