2024 оны 10-р сарын 12, 13-ны өдрүүдэд Хонконг улсад 10 орны 495 тамирчин өрсөлдсөн “Hong Kong International Action Air Handgun 2024” хийн гар бууны олон улсын тэмцээнд манай тамирчид оролцож 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай ганзага дүүрэн эх орондоо ирлээ.
Классик ангилалд багийн дүнгээр 🥈 мөнгөн медаль:
– СМ У.Тэмүүлэн
– СМ Б.Эрдэнэчулуун
– СДМ Т.Ганзориг
– Л.Жаргалбаяр нар
Мөн классик ангилалд зохион байгуулагч орон өөрийн нэрийг татаж бусад орнуудын дунд хувийн дүнгээр шалгаруулснаас Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг багцаар нь хүртэв:
🥇 Л.Жаргалбаяр
🥈 Т.Ганзориг
🥉 Б.Эрдэнэчулуун
Продакшн ангилалд багийн дүнгээр 🥉 хүрэл медаль:
– СМ Н.Энхтөгс
– СДМ Б.Тулга
– С1 Э.Өнөрбаяр (Продакшн ангилал)
– С1 Я.Есмаа (Продакшн ангилал)
Мөн продакшн ангилалд өсвөрийн тамирчдын дунд хувийн дүнгээр Н.Амир хүрэл 🥉 медаль,
Продакшн оптикс ангилалд багийн дүнгээр хүрэл 🥉 медаль:
– СМ Б.Доржбат
– СМ Т.Отгонбаяр
– СМ Г.Жавхлантөгс
– С1 Ц.Баасанжаргал нар
Стандарт ангилалд багийн дүнгээр 🥈 мөнгөн медаль:
– СМ Г.Эрдэнэтулга
– СДМ Т.Мөнгөн-Очир
– СМ Б.Мөнхтөгс
– Б.Ундрал нар
тус тус авлаа. Баг тамирчдадаа халуун баяр хүргэе!