Олон улсын буудлагын зааварлагч, дасгалжуулагч багш нарын холбоо (Main International Shooting Instructors Association)-ны 1 ба 2-р түвшний сургалт 2024 оны 9-р сарын 5-аас 8-нд Монгол Улсад боллоо.
MISIA сургагч багш нар нь дотроо 5 түвшинд эрэмбэлэгддэг:
☆ Instructor
☆☆ Trainer
☆☆☆ Master trainer
☆☆☆☆ Head trainer
☆☆☆☆☆ Continental trainer
Өнгөрсөн жил 1-р түвшний сургалт Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтад БНХАУ болон Монголын буудлагын багш нар хамрагдаж Instructor зэрэг хүртэж байсан. Харин энэ удаагийн сургалт 2-р түвшинд зохион байгуулагдсанаар Монгол Улсын Instructor болон Trainer зэрэгтэй багш нарын тоо нэмэгдэж байна.
Сургалтыг ОУПБХ-ны ерөнхийлөгч (IPSC president) Виталий Александрович Крючин, MISIA-ийн 3-р түвшний дасгалжуулагч багш буюу Master trainer зэрэгтэй Никита Крючин нар болон Trainer зэрэгтэй бүсийн захирал Д.Наранбаатар хамтран удирдан явуулсан юм.
Эхний өдөр болсон 1-р түвшний зэргийн шалгалтыг МПБХ-ны дараах сургагч багш нар амжилттай хамгаалж олон улсад гар бууны сургалт явуулах “MISIA instructor” зэрэг хүртлээ. Үүнд:
– Arslan Avid
– Temuulen Uranchimeg
– Soronzonbold Battulga
– Egshiglen Ganzorig
– Erdenekhaliu Erdembileg
Сургалтын сүүлийн өдөр 2-р түвшний зэргийн шалгалтыг МПБХ-ны дараах сургагч багш нар амжилттай хамгаалж олон улсад гар бууны сургалт явуулах “MISIA trainer” зэрэг хүртлээ. Үүнд:
– Enkhbaatar Dorjpagma
– Enkhbold Otgonbayar
– Amir Naranbaatar
– Lkhamsuren Amarsaikhan
– Khuslen Bayarchuluun
– Amir Naranbaatar
– Soronzonbold Battulga
– Erdenekhaliu Erdembileg
– Lkhagvasuren Altangerel

Ийнхүү Монголын дасгалжуулагч багш нар олон улсын зэрэгтэй болсон нь практик буудлагын спорт Монгол Улсад нэг шат ахиж буй том алхам юм. Түүнчлэн Н.Амир маань Trainer зэрэгтэй дэлхийн хамгийн залуу (15 нас 9 сар) буудлагын багш болсон нь бидний бахархлыг төрүүлж байна.