2024 оны 8-р сарын 22-оос 25-ны өдрүүдэд Казахстан улсад зохион байгуулагдсан “Championship Of The Republic Of Kazakhstan 2024” олон улсын карабины тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо.
Монгол Улсаас тус тэмцээнд Хагас Автомат Опен ангилалд 8 тамирчин илгээсэн бөгөөд хараахан медаль хүртэж чадсангүй. Гэвч тэмцээний төгсгөлд болдог шилдэг 16 тамирчны халз буудлагын уралдаанд С.Ганбаатар маань үзүүрлэж мөнгөн медаль хүртлээ.

Монголын тамирчдыг найрсгаар хүлээн авч, дэмжин тусалсан Казахстан улсын практик буудлагын холбооны ерөнхийлөгч эрхэм Азамат Досканаев танд халуун талархал илэрхийлье.

Хэдийгээр тус тэмцээн нь Level III буюу олон улсын тэмцээн гэсэн боловч зохион байгуулалтын хувьд бидний зүгээс тун сэтгэл дундуур байгаагаа нуухгүй. Учир нь тус тэмцээнд оролцсон цорын ганц гадаад улсын буюу манай тамирчдыг бусад тамирчдаас тусгаарлан ганц шүүгч дагуулан явж бүх дасгалыг гүйцэтгүүлсэн. Энэ нь спортын ёс зүйд таарахгүй гэж үзэж байна.
Тэмцээний дүнг дараах зургаас үзнэ үү.

