Тэмцээний дүн, NEWS

Гар бууны сумтай карабин УАШТ -2024

2024 оны 9-р сарын 29-ний Ням гаригт Монгол Улсын 2024 оны Гар бууны сумтай карабины (Pistol Caliber Carbine) аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Механик харааны хэрэгсэлтэй (Iron) ангилалд бүртгүүлсэн тамирчид ангилал нээх хэмжээнд хүрээгүй учир бүх 32 тамирчин бүгд Оптик харааны хэрэгсэлтэй ангилалд өрсөлдөв. Ингээд хувийн дүнгээр:

🥇 О.Энхболд СМ
🥈С.Дашдэмбэрэл СМ
🥉 Б.Соронзонболд СМ,

нар тэргүүллээ. Эмэгтэйчүүд дунд:

🥇 Т.Хулан СМ
🥈 Ш.Оюун-Эрдэнэ СДМ
🥉 А.Цовоо СДМ,

Багийн дүнгээр:

🥇 “Black mamba” баг (О.Энхболд, Э.Оюут Г.Ган-Эрдэнэ, Б.Алтаншагай нар)
🥈 “Zev” баг (Ц.Адилтулга, Н.Гантулга, П.Эрдэнэбилэг, Х.Тэмүүжин нар)
🥉 “Peak” баг (С.Дашдэмбэрэл, Н.Жасрай, Т.Хулан, Г.Ганзориг нар)

тус тус шалгарав. Тэмцээний халз буудлагын уралдаанд:

Нийт өрсөлдөгчдөөс 🥇 П.Эрдэнэбилэг СМ
Эмэгтэйчүүдээс 🥇 Т.Хулан СМ

нар тус тус түрүүллээ. Тэмцээний эцсийн дүнг дараах файлаас үзнэ үү.

Тэмцээний дасгал бүрээрх үр дүнг дараах файлаас үзнэ үү.

Цаг агаарын бэрхшээл, хүйтнийг үл ажран оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлье. Тэмцээнийг зохион байгуулахад хүч чадлаа дайчлан ажилласан арын албаны ажилтнууд, эрхэм шүүгч нар, шүүгчийн туслахууддаа баярлалаа.