Монголын спорт, Тэмцээний дүн, NEWS

Гар бууны сумтай карабины Австрали+Ази ТАШТ

Индонези улсын Бали хотноо гар бууны сумтай карабин (ГСК) болон гар бууны төрлүүдийн Австрали+Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 8-р сарын 23-аас 9-р сарын 02-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээн эхлээд ГСК-ны төрлөөр эхэлсэн бөгөөд 8-р сарын 23-аас 26-ны өдрүүдэд буудлага үргэлжилж дуусав. ГСК-ны төрөлд Монгол Улсаас 3 тамирчин () механик харааны хэрэгсэлтэй (Iron) ангилалд өрсөлдсөн.

Зүүн талаас Н.Амир, А.Амарсанаа, багийн дасгалжуулагч Д.Наранбаатар, ОУХМ Б.Алтанбагана

ГСК-ны тэмцээн дууссаны араас залгуулаад гар бууны тэмцээн үргэлжилсэн. Манай 5 гар бууч тивийн аваргын төлөө 3 ангилалд оролцсон юм. Тухайлбал ОУХМ Д.Наранбаатар, Н.Амир нар продакшн, ОУХМ Б.Алтанбагана, А.Амарсанаа нар стандарт, СМ Э.Оюут продакшн-оптик ангилалд тус тус өрсөлдсөн.

Продакшн-оптик ангилалд өрсөлдсөн спортын мастер Э.Оюут

2024 оны 9-р сарын 02-нд хоёр тэмцээний халз буудлагын уралдаан болсон. Тус уралдаанд ГСК-ны механик харааны хэрэгсэлтэй ангиллын 50-60 насныхны дунд ОУХМ Б.Алтанбагана шалгаран оролцож улмаар түрүүлсэн юм.

Харин гар бууны төрөлд продакшн ангилалын 17 хүртэлх насны өсвөрийн тамирчдын халз буудлагын уралдаанд Н.Амир шалгаран оролцож үзүүрлэлээ. Т

Зүүн гараас Н.Амир, Б.Алтанбагана, А.Амарсанаа

эмцээний эцсийн дүнг танилцуулахад Австрали+Ази тивийн Гар бууны сумтай карабины төрлийн аварга шалгаруулах тэмцээнд механик харааны хэрэгсэлтэй ангилалд Монголын баг хүрэл медаль хүртсэн юм. Гар бууны тамирчид хараахан медаль хүртэж чадсангүй.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү:

  1. Гар бууны сумтай карабины тэмцээний дүнг эндээс
  2. Гар бууны тэмцээний дүнг эндээс

Ирэх 2025 онд биднийг эдгээр төрлүүдийн ДАШТ-нд оролцох сорил хүлээж байна. 2025 оны 5-р сард Чех улсад ГСК-ны ДАШТ болох бол 9-р сард ӨАБНУ-д гар бууны ДАШТ болно.