Тэмцээний дүн, NEWS

Хийн гар бууны ОУТ-нд амжилттай оролцлоо

2024 оны 6-р сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Филиппин Улсад зохион байгуулагдсан “1st Master Cup” ОУ-ын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож 2 алт, 1 мөнгөн медаль хүртлээ.

СТАНДАРТ ангилалд 3 улсын 33 тамирчин өрсөлдөж:

🥇 1-р байр. 🇲🇳 СМ У.Тэмүүлэн 100%

ПРОДАКШН ангилалд 3 улсын 29 тамирчин өрсөлдөж:

🥈 2-р байр. 🇲🇳 С1 Э.Өнөрбаяр 85.23%

ПРОДАКШН ангиллын эмэгтэйчүүд дунд 2 улсын 5 тамирчин өрсөлдөж:

🥇 1-р байр. 🇲🇳 С1 Г.Эгшиглэн 100% (Overall 67.39%)

Хийн гар бууны төрлөөр 2019 онд ОХУ Новосибирск хотод болсон ОУ-ын тэмцээнээс СМ А.Арслан анхны “IPSC President’s Medal”-ийг эх орондоо авч ирж байсан бол 5 жилийн дараа СМ У.Тэмүүлэн, С1 Г.Эгшиглэн нар дахин авч ирлээ. Ийнхүү хийн гар бууны төрлөөр Монгол Улс 3ш ерөнхийлөгчийн медальтай боллоо.

2024 оны хувьд “Монголын Практик Буудлагын Холбоо”-ны харьяа Prime Practical Shooting Club-ийн тамирчид ОУ-ын 4 тэмцээнд оролцохоор төлөвлөөд байгаа бөгөөд эхний тэмцээндээ амжилттай оролцсон бүх тамирчдадаа баяр хүргэе.