Тэмцээний дүн, NEWS

Наадам 2023 тэмцээний дүн

Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Наадам 2023” практик буудлагын спортын тэмцээн энэ удаа хийн гар бууны төрлөөр МПБХ-ны буудлагын төв талбайд 2023 оны 7-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112, ардын хувьсгалын 102 жилийн ой, үндэсний их баяр наадамд зориулан явуулсан “Наадам 2023” хийн гар бууны тэмцээн нь 9 дасгалтай, 99 онооны буудалттай байсан бөгөөд нийт 3 орны 55 тамирчин 3 ангилалд өрсөлдсөн юм.

БНХАУ-ын Хонконг болон ОХУ-ын Буриад улсын практик буудлагын холбооны нийт 16 тамирчин тус тэмцээнд оролцлоо. Хэдийгээр үндэсний шинж чанартай дотоодын тэмцээн боловч олон улсад хүчтэй өрсөлдөх чадвар бүхий гадаадын тамирчид тэмцээнд маань зорин ирж оролцсон нь өрсөлдөөний эрчмийг нэмэгдүүлж, тэмцээнийг нэн сонирхолтой болгосон юм.

Опен ангиллын дүн:

🥇1-р байр. 🇭🇰Yat Lung Kiang (Gordon) 100%
🥈2-р байр. 🇲🇳СМ Г.Эрдэнэтулга 97.00%
🥉3-р байр. 🇲🇳СМ Б.Эрдэнэчулуун 92.07%

Стандарт ангиллын дүн:

🥇1-р байр. 🇭🇰Siu Kwong Chung (Penny) 100%
🥈2-р байр. 🇭🇰Ka Kit Ho (Kevin) 98.85%
🥉3-р байр. 🇲🇳СМ У.Тэмүүлэн 96.79%

Стандарт ангиллын сүпер жүниор категори:

🥇1-р байр. 🇷🇺Елизавета Темникова
🥈2-р байр. 🇷🇺Иосиф Болотов
🥉3-р байр. 🇷🇺Тамир Бальжинимаев

Стандарт ангиллын эмэгтэй категори:

🥇1-р байр. 🇭🇰Ka Yee Wong (Caly)
🥈2-р байр. 🇲🇳СДМ Б.Мөнхтөгс
🥉3-р байр. 🇲🇳С1 Д.Сүндэрьяа

Продакшн оптикс ангиллын дүн:

🥇1-р байр. 🇭🇰King Lam (Warout Lau) 100%
🥈2-р байр. 🇭🇰Kwai Ho Fong (Sky) 99.88%
🥉3-р байр. 🇲🇳СМ Б.Доржбат 94.69%

Продакшн оптикс ангиллын эмэгтэй категори:

🥇1-р байр.🇲🇳С1 М.Тогтох
🥈2-р байр.🇲🇳С1 Г.Эгшиглэн
🥉3-р байр. 🇲🇳Б.Ундрал

Зөвхөн стандарт ангилалд баг бүрдлээ. Стандарт ангиллын багийн дүн:

🥇1-р байр. 🇭🇰Team ActivePro
Siu Kwong Chun (Penny), Ka Kit Ho (Kevin), Ka Yee Wong (Caly), М.Маргад

🥈2-р байр. 🇲🇳Fantastic Five
СМ У.Тэмүүлэн, СДМ Б.Тулга, СМ М.Энхсайхан, С1 Ц.Баасанжаргал

3-р байр. 🇲🇳Single Action Team
Ж.Пүрэвдорж, Б.Амарсанаа, С1 Д.Сүндэрьяа, С1 Н.Маралгуа

Тэмцээнд алс холоос зорин ирсэн тамирчдадаа болон ачааны хүндийг үүрч үүрэг гүйцэтгэсэн бүх шүүгчиддээ, тэмцээнийг амжилттай зохион байгуулахад оролцсон бүх арын албаныхандаа халуун талархал дэвшүүлье. Энэхүү тэмцээнээс бүгд олон зүйлсийг сурч авсан гэдэгт итгэлтэй байна. Бүгдэд нь спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Дараах файлаас тэмцээний дэлгэрэнгүй дүнг үзнэ үү.