2023 оны 5-р сарын 26-аас 28-ны өдрүүдэд МПБХ-ны талбайд Олон Улсын Буудлагын Инструкторуудын Холбооны гар бууны сургагч багшийн 1-р түвшний сургалт зохион байгуулагдлаа.
Олон Улсын Буудлагын Инструкторуудын Холбоо буюу Main International Shooting Instructors Association (MISIA) нь буудлагын сургагч, зааварлагч, дасгалжуулагч багш нарын ур чадварыг хөгжүүлэх, бэхжүүлэх үүрэг бүхий Олон Улсын Практик Буудлагын Холбоо International Practical Shooting Confederation (IPSC)-ны харьяа байгууллага юм.
Сургалтыг ОУБИХ-ны эрх бүхий багш нар болох Казахстан Улсын практик буудлагын холбооны тэргүүн инструктор Зангар Адилович Алиев, 2-р түвшний багш Аскар Зангарович Алиев, МПБХ-ны Ерөнхийлөгч Д.Наранбаатар нар удирдан явуулав.


Тус сургалт нь жилд хэдхэн удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Ази тивд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөгдсөн нь Монгол болон Тайланд улс (11-р сард) байна.

Энэ удаагийн сургалтад БНХАУ-ын практик буудлагын холбооны 4, Монголын 11, нийт 15 сургагч хамрагдав. Үүнээс 13 хүн шалгалтад тэнцэж гар бууны төрлөөр олон улсын инструкторын 1-р түвшний болзол хангалаа. Мөн Казахстан улсын 1 сургагч түвшин ахиулж 2-р түвшний инструкторын болзол биелүүллээ.

Тус сургалтад хамрагдаж, зэргийн шалгалтыг амжилттай өгч олон улсад гар бууны сургалт явуулах эрх авсан Монгол Улсын инструкторууд:
- МПБХ-ны ахлах инструктор, ОУХМ Д.Энхбаатар
- МПБХ-ны 1-р зэргийн инструктор, СДМ О.Энхболд
- МПБХ-ны 1-р зэргийн инструктор Б.Хүслэн
- МПБХ-ны инструктор, ОУХМ Ц.Дашдэмбэрэл
- МПБХ-ны инструктор, СМ А.Лхамсүрэн
- МПБХ-ны инструктор А.Лхагвасүрэн
- МПБХ-ны инструктор Л.Пүрэвсүрэн
- МПБХ-ны инструктор, СМ Д.Хатанзаяа
- МХБХ-ны ерөнхийлөгч, практик буудлагын ОУХМ А.Мөнхбат
БНХАУ-ын практик буудлагын холбооны инструкторууд:
- Teng Wang
- Jianfan Lian
- Yun Bai
- Xiaojian Hu