Монголын спорт, Тэмцээний дүн, NEWS

Карабины анхдугаар ДАШТ – 2017

ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон практик буудлагын спортын карабины төрлийн анхдугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээр 2 ангилалд 4 баг маань хүрэл медаль хүртлээ.

Монголын Практик Буудлагын Холбоо боломжит 5 ангиллын 3-т нь эрэгтэй, эмэгтэй нийт 5 баг бэлдэж оролцуулсан бөгөөд гар цэнэглэлттэй Open болон Standard ангилалд оролцсон 4 баг нь медалийн тавцанд зогсож чадлаа.

Гар ажиллагаатай Standard ангилалд хүрэл медаль хүртсэн Монголын эрэгтэй баг:
1. Б.Алтанбагана
2. Б.Хос-Эрдэнэ, СМ
3. Г.Сэргэлэн
4. Д.Энхбаатар

Гар ажиллагаатай Standard ангилалд хүрэл медаль хүртсэн Монголын эмэгтэй баг:
1. Б.Булган
2. Б.Уранбаяр
3. Р.Бямбасүрэн
4. Н.Буянжаргал

Гар ажиллагаатай Open ангилалд хүрэл медаль хүртсэн Монголын эрэгтэй баг:
1. Ц.Дашдэмбэрэл, ОУХМ
2. О.Пүрэвжамц
3. Г.Ганбаатар
4. Д.Отгонжаргал, СМ

Гар ажиллагаатай Open ангилалд хүрэл медаль хүртсэн Монголын эмэгтэй баг:
1. М.Уянга
2. Т.Хулан
3. Г.Эрдэнэчимэг
4. Н.Одгэрэл

нар тус тус медалийн тавцанд зогслоо. Ийнхүү практик буудлагын спортын Карабины төрлийн анхдугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс 4 хүрэл медаль хүртэж, их амжилтын гараагаа бахдам эхлүүллээ.