Монгол улс таеквондогийн төрлөөр Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох эрх өвөртөллөө. Дэлхийн таеквондогийн холбооноос Ази тивд олимпийн эрх олгох, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 68кг-д оролцсон П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж тус тэмцээнээс мөнгөн медаль авснаар Бразил явах эрхээ халааслав. Continue reading “Олимпийн эрх нэмэгдэв”
Year: 2016
Цэц буудлагын бооцоот тэмцээн
2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм. Continue reading “Цэц буудлагын бооцоот тэмцээн”
Рио 2016-д олуулаа
Монгол улс зуны олимпийн наадамд 1964 оны Токиогийн олимпоос хойш тасралтгүй оролцож байгаа билээ. Анхны оролцсон Токиогийн олимп болон 2000 онд Австралийн Сидней хотноо болсон зуны олимпийн XXVII наадмаас бусад 11 наадмаас ямар нэгэн медаль авчирч байв. Тэр тусмаа 2008 онд урд хөршийн Бээжин хотноо болсон зуны олимпийн XXIX наадмаас 2 алтан медаль хүртэж байсан бол 2012 онд Лондонгийн олимпоос 2 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртэж байсан нь манай тамирчдын үзүүлсэн оргил амжилт юм. Continue reading “Рио 2016-д олуулаа”
Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн
2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн”