Анхдугаар үндсэн хууль 92 – Гар буу

Анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засагтай болсноо даян дэлхийд тунхагласаны 92 жилийн ойн баярын өдөрт зориулан 2016 оны 11-р сарын 25-ны Баасан гаригт Монголын Практик Буудлагын Холбооноос гар буу, карабины төрлүүдээр практик буудлагын тэмцээн амжилттай зохион байгууллаа. Ингээд гар бууны тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг толилуулъя.

Тэмцээнд нийт 10 тамирчин бүртгүүлж 8 тамирчин оролцож нийт 39 сумны 3 дасгал гүйцэтгэсэн. Тэмцээний явц дунд дүрмийн алдаа гаргаж хасагдсан хүн гарсангүй. 9х19 мм-ийн калибрийн сумны олдоц муу байснаас шалтгаалан энэ удаагийн тэмцээнд цөөн тамирчин оролцлоо.

1-р дасгалд 4 цаасан бай, 1 төмөр бай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан.

pistol-stages_page_1

Тус дасгалыг хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн тамирчин М.Батмөнх байсан бол хамгийн цэцэн нь Т.Цэрэннадмид байв.

pistol-stages1_page_1

2-р дасгалд 3 цаасан байг 2 байрлалаас  буудах ёстой байсан бөгөөд нийт 60 оноо авах боломжтой байсан.

pistol-stages_page_2

Тус дасгалын онцлог нь жижигрүүлсэн байг тогтсон цэгүүдээс буудах байсан. Тамирчдын хувьд энэ нь нэлээн хүндрэлтэй байсан нь дийлэнх тамирчид байгаа төдийлөн сайн оноогүйгээс илэрхий харагдаж байна.

pistol-stages1_page_2

3-р дасгал нь 6 цаасан бай, 1 хөдөлгөөнт бай, 2 төмөр бай бүхий, нийт 90 оноо авах боломжтой 18 сумны дасгал байсан.

pistol-stages_page_3

Тус дасгалыг хамгийн богино хугацаанд О.Пүрэвжамц гүйцэтгэсэн боловч хамгийн нямбай буюу нэг ч торгуулийн оноогүй, цэвэр гүйцэтгэсэн буудагч нь Т.Цэрэннадмид байв.

pistol-stages1_page_3

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

pistol-overall

Ингээд эцсийн дүнг гаргахад нийт 8 буудагчаас ТТХГ-ын тамирчин Т.Цэрэннадмид түрүүлж, ЦЕГ-ын ТАГ-ын Ж.Анхбаяр, М.Батмөнх нар 2 ба 3-р байрыг тус тус эзлэв. Ийнхүү Т.Цэрэннадмид тус тэмцээнийг тэргүүлснээрээ Монголын практик буудлагын спортын түүхэнд эрчүүдтэй өрсөлдөн түрүүлсэн анхны эмэгтэй буудагч боллоо.

Advertisements