2016 оны 10-р сарын 15-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр Төв клубын нэрэмжит “F class” төрлийн цэц буудлагын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 9 буудагч оролцсоноос Б.Алтанбагана 38 оноогоор түрүүлж, Б.Түвшинтөгс 37 оноогоор 2-р байр, ОХУ-ын практик буудлагын холбооны Улаан-Үд бүсийн ерөнхийлөгч С.Ю.Тулуев 3-р байрыг эзэллээ. Х.Тэмүүжин, С.Ю.Тулуев нарын оноо тэнцсэн боловч тэмцээний дүрэм ёсоор пробны буюу урьдчилсан буудлагын онооны илүүгээр Х.Тэмүүжин 4-р байранд орохоор болсон юм.
“F class” төрлийн цэц буудлагын дүрэм ёсоор 300, 500, 800 метрт тус бүр 3 сум буудах ёстой байсан боловч тухайн өдөр салхины хурд өндөр, 6-8 м/сек байсан нь тэмцээний нөхцөл байдлыг ихэд хүндрүүлсэн тул 800м-ийн буудалтыг хийлгүйгээр 500м-т 5 буудлага хийхээр шүүгчдийн зөвлөлөөс шийдвэрлэсэн юм.
1 thought on ““F class” цэц буудлагын тэмцээний дүн”
Comments are closed.