“F class 2016” УАШТ болов

2016 оны 4-р сарын 30-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбайд “F class” цэц буудлагын 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. МПБХ-ны зүгээс холын зайн цэц буудлагын спортыг Монголд хөгжүүлэх нэгэн зорилгынхоо хүрээнд тус ангиллын тэмцээнийг Монголд анх 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь 4 дэх удаагийн тэмцээн юм.

Оролцогчид 300м, 500м, 800м-т байрлах спорт байнууд уруу тус бүр туршилтын 2, онооны 3, нийт 5 буудалт гүйцэтгэсэн бөгөөд нийлбэр дүнгээр ялагчийг тодруулав. Тэмцээний дүрэм ёсоор хэрэв пробны сумыг оноонд тооцуулах бол шүүгчид урьдчилан хэлж тэмдэглүүлдэг. Урьдчилан мэдэгдээгүй бол онооны буудалтад тооцдоггүй нь “F class” ангиллын онцлог юм.

Тэмцээнд нийт 15 тамирчин оролцсоноос ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Мөнх-Эрдэнэ 34 оноогоор түрүүлж, МПБХ-ны тамирчин Х.Тэмүүжин 33 оноогоор 2-р байр, мөн ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Энхжин 32 оноогоор 3-р байрыг тус тус эзлэв. Дашрамд сонирхуулахад тэмцээний эхний 3 байрыг эзэлсэн тамирчид бүгдээрээ .308 win калибрийн буугаар оролцсон бөгөөд эл өдөр салхины дундаж 6.2 м/сек байсан юм.

Advertisements

One comment

Comments are closed.