Цэц буудлагын бооцоот тэмцээн

2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм.

Тэмцээнийг 100 м-ийн зайд байрлах спорт байг 2 минутын хугацаанд 3 удаа, 300 м-ийн зайд байрлах спорт байг 3 минутын хугацаанд 3 удаа, нийт 6 буудлагын нийлбэр оноогоор дүгнэсэн юм. Тэмцээний дүрэм ёсоор 2 ба 3-р байрыг тодруулаагүй бөгөөд цор ганц ялагчтай байхаар зохион байгуулагдсан.

Б.Соронзонболд өнгөрсөн жил, 2015 онд МПБХ-оос зохион байгуулсан цэц буудлагын УАШТ-нд хүрэл медаль авч байсан билээ. Тэрбээр 2016 оны 3-р сарын 18-нд Эрдэнэт хотноо болсон “Мэргэн бууч 2016” тэмцээнд 500 м-ийн зайд байрлах гонг буудах төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн өдөр ирэх тусам амжилт нь өсөж яваа ирээдүйтэй буудагч юм.

Advertisements

One comment

Comments are closed.