2015 оны 6-р сарын 27, 28-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд МПБХ-ны полигон дээр ОУПБХ-ны 3-р түвшний “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн гар бууны төрлөөр, Standard болон Production гэсэн 2 ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол, ОХУ, Макао, Сингапур, Индонез, Тайван зэрэг 6 улсын 35 тамирчин 12 дасгалд хурд хүч цэцээ сорин ширүүн өрсөлдөв.
Тус тэмцээний нэг онцлог бол Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын тэмцээнтэй зэрэг явуулдаг юм. Иймд медалиуд нь олон улсын медаль, улсын аваргын медаль гэж тусдаа олгогддог.
Продакшн ангилалд 12 тамирчин өрсөлдсөнөөс:
1-р байр Д.Наранбаатар (MGL)
2-р байр Mathew Lee (SIN)
3-р байр А.Лхамсүрэн (MGL)
Стандарт ангилалд 20 тамирчин өрсөлдсөнөөс:
1-р байр Brian Cheung (MAC)
2-р байр Д.Золзаяа (MGL)
3-р байр С.Ю.Тулуев (RUS)
нар шагналт байруудад шалгарлаа. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлуудаас үзнэ үү.