Практик буудлагын тэмцээн нь 5 түвшинд эрэмбэлэгддэг. Үүнд:
- Түвшин I – Клуб доторх тэмцээн
- Түвшин II – Дотоодын, клуб хоорондох тэмцээн
- Түвшин III – Олон улсын тэмцээн
- Түвшин IV – Бүс нутгийн буюу тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Түвшин V – Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Тэмцээний төрөл тус бүрээр ангиллын тухай мэдээллийг эндээс үзнэ үү.
Тухайн ангилалд 10-аас цөөнгүй тамирчин бүрдэхгүй бол тухайн ангиллыг үүссэнд тооцохгүй. Түүнчлэн тухайн ангилалд 5-аас цөөнгүй баг бүрдээгүй бол тухайн ангилалд багийн дүнг шалгаруулахгүй. Практик буудлагын спортод нэг баг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байх ба тухайн багийн хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны нийлбэр дүнгээр багийн дүнг тооцдог.