Спортын цол, зэрэг олгох болзол

1. Олон улсын хэмжээний мастер

1.1. 5-с цөөнгүй орны тамирчид оролцсон Практик буудлагын спортын 3 ба түүнээс дээш түвшний тэмцээнд 1, 2, 3-р байрыг ганцаарчилсан болон багийн дүнгээр эзэлсэн эсвэл Олон улсын практик буудлагын холбооны зэрэглэлийн дасгалын мастерийн болзол хангасан

2. Спортын мастер

2.1. Үндэсний хэмжээний 3-р түвшний тэмцээнд түрүүлсэн болон Олон улсын практик буудлагын холбооны зэрэглэлийн дасгалын “А” болзол хангасан

3. Спортын дэд мастер

3.1. Үндэсний хэмжээний 3-р түвшний тэмцээнд 2, 3-р байр (авсан оноо нь ялагчийн онооны 60-74.999%-д хүрсэн тохиолдолд) эзэлсэн болон Олон улсын практик буудлагын холбооны зэрэглэлийн дасгалын “В” болзол хангасан.

4. I зэрэг

4.1. Үндэсний хэмжээний 3-р түвшний тэмцээнд шагналт байр эзлээгүй боловч авсан оноо нь ялагчийн онооны 40-59.999 хувьд хүрсэн болон Олон улсын практик буудлагын холбооны зэрэглэлийн дасгалын “С” болзол хангасан.

5. II зэрэг

5.1. 3-р түвшний тэмцээнд шагналт байр эзлээгүй боловч ялагчийн онооны 39.999 хувьд хүртэлх оноо авсан болон Олон улсын практик буудлагын холбооны зэрэглэлийн дасгалын “D” болзол хангасан.

6. Улсын шүүгч

6.1. Монголын практик буудлагын холбооны шүүгчийн сургалтанд хамрагдаж 1 жилд 4-өөс багагүй тэмцээнд шүүгчээр ажилласан.

Advertisements