Карабины төрлөөр анх удаа зохион байгуулагдаж буй ДАШТ-нд оролцохоор Монгол улсын баг тамирчид 2017 оны 6-р сарын 01-ний өглөө ОХУ-ын нийслэл Москва хот уруу хүлгийн жолоо заллаа. Continue reading “Карабины ДАШТ-ийг зорилоо”
Category: Тэмцээний мэдээлэл
“Mongolian Open 2017” тэмцээн боллоо
2017 оны 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “Mongolian Open 2017” практик буудлагын олон улсын III түвшний тэмцээн гар бууны төрлөөр хоёр өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
5.11 challenge Mongolia 2017
2017 оны 5-р сарын 13, 14-нд “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран “5.11 challenge” практик буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. “5.11 tactical” брэндийн нэрэмжит энэхүү тэмцээн нь жил бүрийн 5-р сарын 11-ний өдөр дэлхий даяар зохион байгуулагддаг бөгөөд Монголд анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
“Монгол цэрэг 2017” уламжлалт тэмцээн боллоо
2017 оны 3-р сарын 11, 12-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт хүчний 084-р ангиас хамтран цэрэг, арми, хууль, хүчний байгууллагын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” практик буудлагын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Continue reading ““Монгол цэрэг 2017” уламжлалт тэмцээн боллоо”
“Олноо өргөгдсөн-105” цэц буудлагын тэмцээн болов
Монголын Практик Буудлагын Холбооноос 2016 оны 12-р сарын 29-ний Пүрэв гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярын өдөрт зориулан “Олноо өргөгдсөн-105” цэц буудлага (sniping)-ын тэмцээнийг МПБХ-ны буудлагын талбай дээр амжилттай зохион байгууллаа. Continue reading ““Олноо өргөгдсөн-105” цэц буудлагын тэмцээн болов”
Улаан-Үд хотноо болсон практик буудлагын тэмцээнд оролцов
2016 оны 9-р сарын 24, 25-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн СОБР-ын алба хаагчдын гэгээн дурсгал”-ыг хүндэтгэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг практик буудлагын тэмцээнд Монгол улсын төлөөлөл оролцлоо. Continue reading “Улаан-Үд хотноо болсон практик буудлагын тэмцээнд оролцов”
2016 оны карабины УАШТ боллоо
2016 оны 8-р сарын 27-ны Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр зохион байгуулагдсан практик буудлагын Карабины 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн хагас автомат ангиллаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “2016 оны карабины УАШТ боллоо”
Квартет карабин 2016 тэмцээний дүн
2016 оны 5-р сарын 21-ний Бямба гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр багийн “Квартет” тэмцээн аюул осолгүй, амжилттай зохион байгуулагдлаа. Холбооны 2016 оны төлөвлөгөө ёсоор тус тэмцээн нь гар бууны төрлөөр явагдах ёстой байсан боловч сум байхгүйн улмаас тэмцээнийг карабины төрлөөр зохион байгуулахаар холбооны удирдлагын зүгээс шийдвэрлэсэн юм. Continue reading “Квартет карабин 2016 тэмцээний дүн”
Цэц буудлагын бооцоот тэмцээн
2016 оны 4-р сарын 02-ны өдөр Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр цэц буудлага (sniping)-ын бооцоот тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 7 тамирчин оролцсоноос Б.Соронзонболд 46 оноогоор түрүүлж нийт бооцооны 80%-ийг дангаар авлаа. Б.Соронзонболд Nightforce фирмийн дурантай .308 win калибрийн Savage FTR маркийн буугаар оролцсон юм. Continue reading “Цэц буудлагын бооцоот тэмцээн”
Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн
2016 оны 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран зохион байгуулдаг Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” уламжлалт тэмцээн 3 дахь жилээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Continue reading “Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2016” тэмцээн”