“Бүгд найрамдах 94” тэмцээн боллоо

2018 оны 11-р сарын 24-ний Бямба гарагт Монголын Практик Буудлагын Холбооны төв клубын буудлагын талбай дээр Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаглалаа даян дэлхийд зарлан тунхагласны түүхт 94 жилийн ойд зориулсан “Бүгд найрамдах 94” практик буудлагын уламжлалт тэмцээн 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

“Жингэнээн 2018” түргэн буудлагын тэмцээн боллоо

2018 оны 11-р сарын 03-ны Бямба гарагт Төв клубын буудлагын талбайд “Жингэнээн 2018” түргэн буудлагын тэмцээн гар бууны төрлөөр боллоо. Тэмцээнд МПБХ-ны гишүүн 17, гишүүн бус 9 буудагч оролцлоо.